Хятад вакцинжуулалтын эхний ээлжинд 50 сая хүнийг хамруулна
2020-12-21 16:50
Хятад вакцинжуулалтын эхний ээлжинд 50 сая хүнийг хамруулна.
Энэ сарын 19-ний өдөр Хятад улсын Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал болжээ. Уг хэвлэлийн хурлаар Хятад улсын хэмжээнд "COVID-19" өвчин халдварын эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж тарина гэдгээ мэдэгдэв.
Хятад улс "COVID-19" халдварын эсрэг анхны бүлэг вакцинжуулалтад 50 сая хүнийг хоёр шатанд хуваан хамруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийг 2021 оны 01-р сарын 15-нд тарьж дуусгах бол хоёр дахь хэсгийг 2021 оны 02-р сарын 15-нд хамруулж дуусгах юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
