solongonews
НАЙМАН ХОШУУ СОЁЛЧ УУР АМЬСГАЛААР БЯЛХАНА
2018-02-26 10:43
НАЙМАН ХОШУУ СОЁЛЧ УУР АМЬСГАЛААР БЯЛХАНА.

Сар шинэ гэдэг шинэ нэгэн эхлэл, мөн хүсэл мөрөөдлийн бэлгэдэл. Сар шинийн баяр бол Хятадын үндэстний уламжлалт баярын өдөр. Ахмад буурлууд, хүүхэд залуусын царайнд баярын мишээл бялхнам. Энэ жилийн сар шинээр миний бие Найман хошуундаа шинэлсэн юм. Нийгмийн хурдтай хөгжлийг дагаад хүн ардын амьдралын түвшин дээшилж, соёлч боловсон болон өөрчлөгдөж байна. Сар шинээр надад шинэ содон санагдсан нэг зүйл нь хошууны зуу гаруй тосгон хамтдаа шинэлэх яриа анхаарлыг татлаа. Энэхүү үйл ажиллагаа нь хошууны нам засгийн дэмжлэгийг авч, ард иргэдэд шинэ цаг үеийн соёл боловсролыг ухуулан, өөрийн авьяас чадвар, оюун ухаанаа сорьж, зарим нь хамтдаа гал тахиж шинэ жилдээ аливаа бүхэн өөдтэй өнгөтэй байх сайхан ерөөл зөгнөлөө хүсэн даатгаж, зарим нь дуу дуулах, холбоо ярих, янгар бүжиг бүжиглэх, зарим нь хамтран шинийн сайхан амтат хоол унд бэлтгэж айл өрхөөрөө зол жаргалтай, элэг бүтэн цагаалсан юм. Бас нэг онцлох зүйл нь өмнөх жилүүдтэй харьцуулбал салют буудах нь багасч, гудамж талбайд таарах салютын хог хаягдал ч багассан харагдана. Хүмүүсийн вичатаар сар шинийн баярт мөчөөр гэр хотлоороо цэнгэн наргиж, кино үзэх, цэнгээний газар дуу дуулах, зохион байгуулалттайгаар хүүхдэдээ ном уншуулах арга хэмжээ зохион байгуулах, гэр хотлоороо аялахаар явах, төрөл саднаараа явж шинийн золголт хийх, бүр зарим нь 20 жил нүүр учраагүй анги хамт олноороо цуглаж байсан юм. Өнгөрөн одсон цаг хугацаа, одоогийн ажил амьдрал, ирээдүйд төсөвлөж байгаа хүсэл мөрөөдлөө ярилцах нь бас нэг оёсны жаргал билээ.

2015 онд Найман хошуу соёл иргэншлийн зөвлөгөө өгөх төсөл хэрэгжүүлснээс хойш тариалах соёл, соёл илгээхээс соёл тарихаар эрхэм зорилго болгож, баг тосгоны соёлын тэргүүлэгчийг урамшуулан дэмжиж, олон нийтийн соёл иргэншлийн баг бүлгийг дагуулан уриалах ажлыг гардан хийсэн байна. Өмнө нь 162 хүн томилж, айл тосгоноор явж, ард иргэдийн спортын үйл ажиллагаа, уран сайхны тоглолт хийх сайн дурын сургалт явуулж, ард иргэдийн итгэл хүндэтгэлийг олж,соёл иргэншилтэй шинэ хөдөө тосгоныг бүтээн байгуулахад ихээхэн хувь нэмэр үзүүлсэн байна. 

Сайн дурчууд нүүр учран сургалт явуулж, нэг хэсэг бүс нутгийн урлаг соёлын ажилтан болон зохион бүтээх баг бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ. Энэхүү явдал нь ард иргэд соёл иргэншлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох урам зориг өгч,хөдөө тосгоны соёлын шинэ суурь бүтээн байгуулалт, соёл иргэншилтэй, шинэ цаг үеийн жаргалтай өрхийг бий болгохоор хичээн ажилласаар байгааг харуулж байгаа юм.

Зохиогч: Б.БОЛОР
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл