solongonews
Хятад улсын халдвартай тэмцсэн чухал туршлага бол ард түмнээ дээдэлсэнд оршино
2020-06-08 10:49
Хятад улсын халдвартай тэмцсэн чухал туршлага бол ард түмнээ дээдэлсэнд оршино.

        Хятадын Засгийн газар 06-р сарын 07-нд "COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном гаргаж, Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх, авран туслах үр дүнтэй арга туршлагаа хуваалцан, эв санаа нэгтэй хамтран ажиллах, халдварыг даван туулснаа танилцуулав.

37 мянган үг бүхий тус цагаан номд "Ард түмнээ дээдлэх" үзэл баримтлалыг олон дахин дурдаж, "Бүх хүчээ дайчлан" амь насыг аварсан тухай онцлон дурдсан байна. Энэ нь Хятад улс ердөө гурван сарын хугацаанд халдварын эсрэг чухал үр дүн гаргасан чухал туршлага юм.

Халдвар дэгдсэний дараа Хятадын дээд удирдагч ШиЖиньпин ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг чухалд үзэхийг онцлон 14 удаа Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурал, 4 удаагийн Төв хорооны улс төрийн товчооны хурал болон бусад чухал хурал хуралдуулан, Бээжин, Үхань зэрэг бүсэд ажиллаж, цаг тухайд нь халдвараас урьдчилан сэргийлэх шийдвэр гарган ажилласан.

Иран улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Мохаммад Кешаварзадех:

- Хятад улсын халдвартай тэмцэх явц дахь "ард түмнээ дээдлэх" үзэл баримтлал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн гэж хэллээ. Сербийн олон улсын улс төр, эдийн засаг судлах төвийн судлаач Ивона Ладжевак:

- Халдвар гарснаас хойш Хятадын засгийн газар ард түмний амь насны аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, нэг улс орны хийж чадах бүх хүчин чадлаа дайчлан ажилласан гэж хэлэв.

Халдвартай тэмцэх ажилтай ялгаагүй үйлдвэрлэлээ сэргээхэд ч мөн ингэж ажилласан. Хямралыг завшаан болгон ашиглаж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж хөгжлийн олон зорилтоо тогтсон хугацаандаа биелүүлэн, сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж, дэлхийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт Хятад улс бүрэн итгэлтэй байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл