solongonews
Шюн-Ань бүтээн байгуулалтын ажил урагштай байна
2021-07-05 10:38
Шюн-Ань бүтээн байгуулалтын ажил урагштай ахиж байна

Шюн-Ань шинэ бүсийн Рүнши дүүргийн барилгын ажил урагштай ахиж байна.

    Хятад улс Шюн-Ань шинэ бүсийг бүтээн байгуулахаар 2017 оны  04-р сарын 01-нд шийдсэн юм. Хятадын Хэбэй мужийн Баодин хотод орших Шюн-Ань шинэ бүс Хэбэй мужийн Шюншянь, Рүнчэн, Аньшинь зэрэг гурван шянь болон эргэн тойрны хэсэг газрыг төлөвлөгөөндөө оруулсан бөгөөд эдгээр нь Бээжин, Тяньжинь, Баодины хооронд байрлаж байгаа юм. Үүнээс гадна, хялбар зам тээвэр, экологийн сайн орчин, байгаль орчны даац сайтай. Одоогийн байгаа хөгжлийн хэр хэмжээ буурай, хөгжлийн орон зай нь хангалттай, өндөр стандартаар бүтээн байгуулах боломжийг хангасан бүс нутаг юм. Шюн Ань шинэ дүүрэг нь нийслэл Бээжин хотын гол үйл ажиллагааг хөнгөлөх болон Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн хүн ам, бүтцийн тохируулалтад чухал ач холбогдолтой болно.

   Саяхан Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүсийн удирдлагын хорооноос танилцуулснаар Шюн-Ань шинэ бүсийн Рүнчэн группын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Рүнши дүүргийн нүүлгэн шилжүүлэлт, авто замын хөдөлгөөний төслүүд эмх цгцтэй ахиж байна. Рүнши дүүрэг нь 7,8 хавтгай дөрвөлжин км төлөвлөсөн газар нутагтай бөгөөд нийт 100 мянга орчим хүн амтай. Энэхүү бүтээн байгуулалт нь амьдрах, ажил эрхлэлт иж бүрэн хот, экологийн ухаалаг инновацийн хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл