solongonews
Эрээн хотын Эмэгтэй бизнесмений холбоо албан ёсоор байгуулагдлаа
2020-07-06 21:19
Эрээн хотын Эмэгтэй бизнесмений холбоо албан ёсоор байгуулагдлаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн харилцаа холбоо, солилцоог бэхжүүлэх, олон олон боомтын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хүчийг нягтруулан, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнес эрхлэхийг хөгжүүжүүлэхийг дэмжих зорилгоор саяхан Өвөр Монголын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх холбооны Эрээн хотын эмэгтэй бизнесмений холбоо албан ёсоор байгуулагдлаа. 

Нээлтийн ёслолд Эрээн хотын Үйлдвэр худалдааны холбооны удирдлага, Өвөр Монголын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх холбооны захирал Эрээн хотын Эмэгтэй бизнесмений холбооны хаягийг сөхөж, холбооны гол удирдлагуудад тушаалд томилох албан бичиг гардуулав.

Мөн тал нутгийн охид хөвгүүдийн эрэлхэг, зоригтой, шийдэмгий, эрч хүчтэй зан чанарыг бүрэн харуулсан уран сайхны тоглолт үзүүллээ.

Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум зохион байгуулж, мэргэжлийн багш нар бизнес эрхлэх эмэгтэйчүүдийн эрин үеийн мэдээлэл, зах зээлийн байдлын талаар дүн шинжилгээ хийж, шилдэг бизнес эрхлэгчидтэй бизнес эрхлэх туршлагаа хуваалцаж, эцэг эх болон хүүхдүүд лекц уншиж, ахмад настан, эцэг эх, хүүхдүүд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, эцэг эх хүүхдүүд хоорондын ойлголцол, харилцааг сайжруулж, гэр бүлийн эв найрамдал, тогтвортой харилцааг ахиулав.

Өвөр Монголын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх холбооны Эрээн хотын Эмэгтэй бизнесмений холбооны захирал Хастуяа хэлэхдээ: - Эрээн хотын Эмэгтэй бизнесмений холбоо байгуулагдсанаар бизнес эрхлэгчид хоорондоо холбогдох, харилцах, хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хамтдаа хожих үр дүнтэй платформ байгуулсан. Холбоо нь платформын үүргийг бүрэн харуулан, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн эрч хүч, бүтээлч талыг нээж, боомтын эдийн засаг, нийгмийн эрүүл хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулна гэжээ.

Энэхүү холбоо нь Эрээн хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан анхны бизнес эрхлэгчдийн холбоо бөгөөд одоогоор бизнес эрхэлдэг 48 эмэгтэй гишүүнтэй бол бизнес эрхэлж байгаа эсвэл бизнес эрхлэн амжилтад хүрсэн эмэгтэйчүүд юм. Холбоо нь баялгаа хуваалцах, бие биенээсээ суралцах, төслийн хамтын ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хамтдаа хожих нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН ХОТЫН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл