
Хэвлэлийн бага хурлын үеэр
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас энэ сарын 03-ны өдөр буюу өнөөдөр "Шашин шүтлэгийн эрх чөлөөг баталгаажуулах Хятад улсын бодлого, практик" цагаан номыг ниймэлсэн бөгөөд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тус номын тухай танилцуулсан байна.
Уг номд: Хятад улс нам засаг ба шашин шүтлэг, нийгэм ба шашин, дотоодын олон төрлийн шашин, Хятадын ба гадаадын шашин, сүсэгтэн олон ба шашингүйчүүд хоорондын гэх мэт олон салбарын харилцааг зөв зүйтэй шийдвэрлэж, шашин шүтлэгийн эрүүл, идэвхтэй харилцааг бий болгосон гэжээ.
2000 гаруй жилийн турш Будда, Ислам, Католик, Христосын шашин Хятадад ээлжлэн дэлгэрсэн ч шашин хоорондын мөргөлдөөн бараг гараагүй, улс орон, олон нийт янз бүрийн шашин, итгэл бишрэлд нээлттэй хандаж, шашны эрх чөлөө, иргэний итгэл үнэмшлийн олон янз хэлбэрийг хүндэтгэсээр ирсэн юм.
Цагаан номд мөн: Бие даасан, эрх тэгш, найрсаг, харилцан хүндэтгэх зарчмаар Хятадын шашны нийгэмлэг 80 гаруй улс орны шашны байгууллагуудтай найрсаг харилцаа тогтоож, соёл, итгэл үнэмшил, шашин шүтлэгийг хамарсан олон улсын хуралд идэвхтэй оролцож байна гэжээ.
