solongonews
Олон улсын Морины аж ахуйн үзэсгэлэнтэй танилцъя
2017-09-27 22:15
Олон улсын Морины аж ахуйн үзэсгэлэн 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнд морины аж ахуйн бүтээгдэхүүн болон үйлчилгээ, морин уралдааны талбайн тоног төхөөрөмж, морин спорт болон морины хэрэгслийн үйлдвэрлэл, сайн үүлдрийн үржүүлэг, морины сувенир, гэрэл зураг зэрэг бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Дэлхий дээр ойролцоогоор 55 сая гаруй адуу байгаа бөгөөд нийт 169 бүс нутаг, улс орнууд морины аж ахуйн салбарыг хөгжүүлж байгаа юм. Герман, Англи, Франц, АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд энэхүү салбарт ноёрхох байр суурийг эзэлсээр ирсэн байна. Дэлхийн Морин спортын төв болсон Германд олон улсын шилдэг морьд цугларч, сургалт болон уралдаан тэмцээн зохион байгуулж, томоохон морин спортын салбартай болж хөгжсөн аж. Бүрэн бус статистик мэдээллээр энэ салбарт 300,000 хүн ажилладаг байна.

Хятадын Хонконг, Макаод морин спорт хөгжлөө олсон бөгөөд Хонконгийн морин уралдааны салбар жил бүр 11 тэрбум хонгконг долларын санхүүгийн орлоготой билээ. Энэ нь Хонконгийн санхүүгийн орлогын 1/10 хувийг эзлэх аж.

Өвөр Монгол Хятадын хамгийн олон тооны монгол морьтой бүс нутгийн хувьд уламжлалт морин уралдаан, морины спортыг олон жилйин турш хөгжүүлснээс гадна айраг зэрэг гүүний саамаар хийсэн бүтээгдэхүүн, адууны махан бүтээгдэхүүний бүс нутаг болсон байна. Гэсэн хэдий ч ХХ зуунаас хойш малчдын амьдралын арга хэлбэр өөрчлөгдөн, мал аж ахуйн бүс нутгийн автоматжуулалтын түвшний дэвшил болон бэлчээрийн экологийн доройтол зэргээс шалтгаалан малчдад дутагдаж болшгүй монгол адууны тоо толгой буурч, бүр яаралтай хамгаалах нөхцөл байдалд ороод байсан. Үүний жишээ нь 1975 оны үед Өвөр Монголд 2.39 сая адуу байсан бол 2007 он болоход 700 мянга хүрэхгүй болж цөөрсөн байдаг.

2011 онд Өвөр Монгол монгол адууны хамгаалалтын гурван төв бүтээн байгуулж, Засгийн газраас жил бүр 18 сая юанийн хөрөнгө оруулж, 2000 адууг тэжээн үржүүлсэн байна. Үүнээс гадна монгол адууны хөгжлийг малчдын ашиг орлоготой шууд холбож, адуун соёлоо хойч үедээ өвлөн уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Ингэснээр жилээс жилд нэмэгдэж байгаа адууны тоо толгойг суурилан монгол адуугаар гол сэдэв болгосон соёл спортын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулах болжээ. Бүх талын хичээл зүтгэлээр өнөөдрийг болтол монгол адууны тоо толгой 2007 онд 697 мянга байсан бол 2016 оны байдлаар 877 мянга болж өссөн байна. Адуу морины тоо толгой нэмэгдэж, Өвөр Монгол цаашлаад Хятадын морины аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд дэлхийн морины аж ахуйн салбартай аажмаар нэгдэн нийлэх хандлагатай болсон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл