solongonews
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад дэлхийн хэмжээний олон тооны томоохон төслүүдийг бүтээн байгуулав
2022-06-06 16:46
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад дэлхийн хэмжээний олон тооны томоохон төслүүдийг бүтээн байгуулав

  Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс 06-р сарын 06-нд "Хятадын 10 жил" сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, "Инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хүчирхэг улс байгуулах тухай" танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Хятадын Инженерийн академийн ерөнхийлөгч Ли Шяохун:

- Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойших 10 жилийн хугацаанд, намын төв хорооны хүчтэй удирдлага дор Хятад улсын инженерийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа үнэхээр түүхэн амжилтад хүрсэн байна. Энэ 10 жил бол хятад улсын инженерийн шинжлэх ухаан, технологи хамгийн их хөгжиж, шинжлэх ухаан, технологийн хүч чадал хамгийн хурдацтай нэмэгдсэн арван жил гэж хэлж болно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хэмжээний олон тооны томоохон төслүүдийг бүтээн байгуулсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл