solongonews
Яагаад ямаа маллах болов
2016-10-14 17:09
Сөнид баруун хошууны Сайхантал сумын Баянговь багийн малчин Цогбаатар 300 шахам хонь, 30 гаруй ямаа, хориод адуу, цөөн үхрээ зараад зөвхөн ямаа маллахаар болсон байна.

   Тэрбээр энэ тухайгаа “Малчин бид чинь эртнээсээ таван хошуу малаа малласаар ирсэн бөгөөд аль мал нь ямар ашигтай гэдгийг бүгдийг сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд хонины үнэ ихээр унаснаас ямаа маллах нь ашиг сайтай болов уу гэж бодож байна гэж тайлбарлалаа.

Сөнид нутаг бараг л жил болгон гандаад байгаль орчин нь муудан, өвс ургамлын төрөл зүйл цөөрснөөс мал маллахдаа эрхбиш нутаг орныхоо бодитой нөхцөлд зохицуулах шаардлагатай болжээ. Энэ тухай Цогбаатар:

- Ямаа бэлчээр шилэхгүй бөгөөд өвсөн толгой үрлэх үеэр л сая тарга авч эхэлдэг болохоор ямаа маллах нь бэлчээр нутаг болон цаг агаарын байдалтай зохицдог юм гэж ярьлаа.

Зохиогч: САРААНА
Найруулагч: С.УРЬХАН ЯРГУЙ /дадлага/
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл