solongonews
Үндэсний орны өөртөө засах хууль, үндэсний сурвалж бичгийн үзэсгэлэн боллоо
2017-07-04 15:49
Үндэсний орны өөртөө засах хууль, үндэсний сурвалж бичгийн үзэсгэлэн боллоо.

Хятад улсын Үндэсний хэрэг эрхлэх хорооны хууль тогтоомж бодлого төлөвлөлтийн газрын дэмжлэгээр Үндэсний соёлын ордон, Хятад улсын Үндэстний номын сан, Үндэстний соёлын ордны үзэсгэлэнгийн танхим хамтран зохион байгуулсан “Үндэсний орны өөртөө засах хууль, үндэсний сурвалж бичгийн үзэсгэлэн” 6 дугаар сарын 29-д Үндэсний соёлын ордонд болжээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээний үеэр Хятад улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа өөртөө засах бодлогын тухай ном бичиг, хятад, монгол шинэ ном, монгол сурвалж бичиг зэрэг 300 орчим шилдэг номыг сонгож дэлгэн үзүүлсэн байна.

Үндэсний өөртөө засах хууль, үндэстний орны өөртөө засах дүрэм, Өвөр Монголын улс төр, эдийн засаг, нийгэм, түүх, соёл зэрэг салбарыг олон талаас харуулж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн хугацаан дахь амжилт, өөрчлөлт хөгжлийг харуулж, илүү олон хүнд үндэстний орны өөртөө засах хууль болон үндэстний орны өөртөө засах дүрэм, Өвөр Монголын шилдэг ёс заншил, соёл уламжлалыг таниулан, үндэсний эв нэгдэл, нийгмийн зохицлыг ахиулахад чухал хувь нэмэр үзүүлэх болно.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл