
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 07-р сарын 08-нд Бээжинд:
- Хоёр тал зөвшилцсөнөөр дамжин ДЭМБ-ийн зүгээс мэргэжилтэн томилон Бээжинд ирүүлж, Хятад улсын эрдэмтэн болон анагаахын мэргэжилтнүүдтэй "COVID-19" вирусийн эх үүсвэрийг судлах шинжлэх ухааны хамтын ажиллагааны холбогдох үйл хэргээр хамтын ажиллагаа, солилцоо өрнүүлэхийг Хятад улсын засгийн газар зөвшөөрөв гэж хэллээ.
Жао Лижянь мөн өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд асуултад хариулахдаа:
- Вирусийн эх үүсвэр бол төв чанга бөгөөд ээдрээтэй шинжлэх ухааны асуудал юм. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэн болон анагаахын мэргэжилтнүүд судлан эрэлхийлэх ёстой. Эх үүсвэр бол үргэлжилсэн үйл явц. Дараагийн алхамд дэлхийн хэмжээнд улам гүнзгийрсэн олон улсын шинжлэх ухааны судалгаа болон хамтын ажиллагаа өрнөж болзошгүй гэсэн байна.
