solongonews
Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам нээгдлээ
2020-08-23 20:00
Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам нээгдэв.

Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам 08-р сарын 22-нд нээгдэж энэ оны “Үүлэн кино наадам” нь олны анхаарлыг татаж байна.    

2011 онд анх зохион байгуулагдаж байсан энэхүү кино наадам сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлөөр хамгийн түргэн, хүмүүсийн анхаарлыг хамгийн татдаг кино наадмуудын нэг болж, Хятад улс болон дэлийн улс орнуудын киноны салбар, кино сонирхогчдын санал бодлоо солилцох чухал индэр болсон байна.

Энэ онд цар тахал нь дэлхийн кино урлагийн салбарт урьд өмнө нь байгаагүй хатуу сорилтыг авчирсан бол Хятад улс тахлын эсрэг үе шаттай чанартай амжилт тогтоосон үедээ кино театрын ажиллагааг сэргээж, кино наадам зохион байгуулж байгаа нь энэ юм.

Энэ оны наадмаар гадаад дотоодын сор болсон 300 гаруй кино бүтээлийг дэлгэцэд гаргах бөгөөд мэргэжлийн хүмүүс анализ хийх, кино урлагийн салбарын яриа уулзалт, кино сонирхогчид, хорхойтнууд болон уран бүтээлчдийн “Үүлэн уулзалт” зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл