Бэйдэү-3 хиймэл дагуулыг ийнхүү анх хөөргөсөн нь Хятад улсын Бэйдэү хиймэл дагуулын GPS систем дэлхийн сүлжээний шинэ эринд орсныг харуулж байгаа юм.
Хятад улсын Бэйдэү хиймэл дагуулын GPS системийн ерөнхий дизайнер Ян Чанфэн:
- Хиймэл дагуулыг хөөргөж тойрог замд нь оруулсны дараа холбогдох шалгалт, сүлжээнд холбогдсон нотолгоо хийх бөгөөд боломжийн үед үйлчилгээ үзүүлнэ. Бэйдэү-3 байршлыг 2.5-3 метр зөрөхгүй оновчтой тогтоох бөгөөд богинохон үсгээр мэдээлэхийг батлах суурин дээр бусад чадавхыг хөгжүүлэн сайжруулна гэсэн байна.
Хятад улс 20-р зууны сүүлчээс улсын байдалдаа нийцсэн хиймэл дагуулын GPS системийг хөгжүүлэх замналаа эхлүүлж, гурван алхмаар хөгжүүлэх стратегийг улмаар бүрдүүлсэн юм. 2000 оны сүүлч гэхэд Бэйдэү-1 системийг байгуулж, Хятад улсад үйлчилжээ. 2012 оны сүүлчээр Бэйдэү-2 системийг байгуулан, Ази Номхон далайн бүсэд үйлчилсэн бөгөөд 2020 оны үеэр Бэйдэү дэлхийн системийг бүрдүүлээд дэлхий дахинд үйлчилгээ үзүүлэх болно.
Өдгөө эхний хоёр алхмыг гүйцэтгэснээр Хятад улс АНУ, ОХУ-ын дараа бие даасан хиймэл дагуулын системтэй орон боллоо.
Төлөвлөгөөний дагуу 2018 оны эцэс хүртэл нийт 18 Бэйдэү-3 хиймэл дагуул хөөргөж, “Нэг бүс нэг зам” дагуух орныг хамруулан 2020 он гэхэд 30 гаруйг хөөргөж, хиймэл дагуулын сүлжээ бүрдүүлэн, дэлхий дахинд үйлчлэх болно.
