solongonews
Трамп дахин 100 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх санал гаргажээ
2018-04-06 20:43
Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп мэдэгдэл нийтэлж: Америкийн худалдааны төлөөлөгчийн газарт “301 тоот шалгалт”-ыг үндэслэн Хятадаас импортолсон 100 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнээс татвар нэмж авах нь зүйтэй эсэхийг судлах тушаал гаргасан гэжээ.

 

Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ: Хэрвээ Америкийн худалдааны төлөөлөгчийн газар үүнийг зүйтэй гэж үзвэл татвар нэмэгдүүлэх жагсаалт гаргана гэжээ. Мөн өдөр Америкийн худалдааны төлөөлөгчийн газар үүнд холбогдуулан мэдэгдэхдээ: Ерөнхийлөгчийн энэ хориг арга хэмжээ зүйтэй юм. Гэвч ямарваа татвар нэмэх арга хэмжээг олон нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл Америкийн худалдааны төлөөлөгчийн газар эдгээр шат дарааг гүйцэтгэхээс өмнө татвар нэмэхгүй.

Хэд хоногийн өмнө Америкийн худалдааны төлөөлөгчийн газар “301 тоот шалгалт”-ын үр дүнд Хятадын 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг нэмэх шийдвэр гаргасан бол Трампын энэ шийдлээр дээд тал нь 150 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэгдүүлэх юм байна.

4-нд Хятадын Худалдааны яам хариу арга хэмжээ авч Америкийн шош, авто машин, нисэх онгоц зэрэг бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл