solongonews
Байгальд ээлтэй бүтээн байгуулалт бидний эрэл хайгуул
2024-03-22 14:50
Байгальд ээлтэй бүтээн байгуулалт бидний эрэл хайгуул.

      "Бүс ба Зам"-ыг бүтээн байгуулах ажлын нэг онцлог бол ногоон өнгө. Сүүлийн арван жилд Камбожийн Илесай усан цахилгаан станц, Лаосын Нан Оу голын усан цахилгаан станц, Аргентины Гаучари нарны цахилгаан станц, Пакистан дахь салхины цахилгаан станц, Монтенегроны хурдны зам Бруней Тембуронг далай дамнасан гүүр зэрэг “Бүс ба Зам”-ын төслүүд бүгд ногоон өнгөтэй холбоотой төслүүд юм.

        "Салхи хагалагч" Люй Гуанхуа

        Ахуй талбайд ажиллаж байгаа завгүй хүмүүсийн дунд "салхи хагалагч" нэртэй Хятадын Цахилгаан констракшн группийн Хятадын зүүн бүс нутгийн судалгаа, зураг төслийн хүрээлэнгийн 2-р түвшний төслийн менежер Люй Гуанхуа, “Бүс ба Зам” санаачилгын салхины эрчим хүчний 16 дахь төслийн ажилдаа яаран тун завгүй ажиллаж байна.

        2014 оны 02-р сард 29 настай Люй Гуанхуа Сафир салхин цахилгаан станцын ерөнхий гэрээт төслийн барилгын ажилд оролцохоор Пакистанд ирсэн байдаг.  Сафир төсөл нь Пакистанд салхин эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх тогтмол үнийн загварт баригдаж эхэлсэн анхны төсөл юм. Мөн энэ нь түүний Пакистанд оролцсон анхны салхин эрчим хүчний төсөл учир онцгой ач холбогдолтой.

         Люй Гуанхуа:

        - Сафир төсөл бол Пакистаны өмнөд Синд муж дахь өргөн уудам говь цөлд оршдог. Ажлын орчин гэдэг үнэхээр чанга. Өдрийн температур 40 хэмээс давж, хүчтэй салхи байнга үлээдэг. Гэхдээ ийм хүнд нөхцөлд ч гэсэн манай хамт олон ажлаа чанартай, сайн хийж гүйцэтгэсэн. Пакистаныг улам гайхашруулсан зүйл бол Сафир төслийг хугацаанаас нь нэг сарын өмнө арилжааны зориулалтаар ашиглалтанд оруулсан нь Пакистанд хугацаанаас нь өмнө дууссан салхин эрчим хүчний анхны төсөл болсон явдал юм.

        Сафир төслийн гайхалтай гүйцэтгэлээр Хятадын эрчим хүчний барилгын баг  Пакистаны салхин эрчим хүчний зах зээлд илүү их нэр хүндтэй болж, Люй Гуанхуа ч Пакистанд найман жил ажилласан байв. 2022 оны 05-р сарын 31-нд Пакистаны салхины эрчим хүчний бүлгийн төслийн 12 төсөл нь бүрэн хүчин чадлаараа арилжааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Хятадын Цахилгаан эрчим хүчний групп Пакистанд нийт 1090 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай салхины эрчим хүчний ерөнхий гэрээт 22 төслийг хэрэгжүүлсэн нь Пакистаны салхины эрчим хүчний зах зээлийн 56 гаруй хувийг эзэлж байна. Пакистаны Ерөнхий сайдын Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын асуудлаарх тусгай туслах Мансур:

        -Хятадын аж ахуйн нэгжүүд олон улсын жишгийг дагаж, цэвэр эрчим хүчний төслийн бүтээн байгуулалт, ашиглалтыг чанарын өндөр түвшинд хийж, Пакистаны нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

        Пакистан дахь ажлаа дуусгаад Люй Гуанхуа тэр даруй Лаос руу очиж, Мэн Сун дахь 600 мегаваттын салхин цахилгаан станцын төсөлд оролцохоор болжээ. Төслийн хүрээнд 600 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станц, 115 киловольтын хүчин чадалтай дөрвөн станц, 500 киловольтын хүчин чадалтай нэг станц, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сард албан ёсоор эхлүүлсэн. Лаосын Эрчим хүч, уурхайн сайд Посей Сайясонг:

        - Мэн Сун төсөл нь Лаосын эдийн засаг, эрчим хүчний хөгжилд шинэ түлхэц өгнө гэсэн байна.

        Люй Гуанхуа сэтгүүлчдэд хандан:

        -Сүүлийн хэдэн жилийн хугацаанд миний оролцсон ‘Бүс ба Зам’ төслийн 90 гаруй хувь нь салхин эрчим хүчтэй холбоотой. Энэ явцад би компаний бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ улам бүр өргөжиж, ногоон салхины эрчим хүчийг олон оронд хүргэж, “Хятад улс бүтээн байгуулав” гэсэн брэндийн нэр нөлөө өргөжөөд байгааг мэдэрсэн юм.

        “Байгаль орчны хамгаалагч" Хуан Чянь

       Камбож дахь Илесай голын доод урсгалын усан цахилгаан станц 08-р сарын 25-нд энэ онд хоёр дахь удаа байгаль орчны хяналт шалгалтад хамрагдаж, Камбожийн Байгаль орчныг хамгаалах яамны ажилтнууд өндрөөр үнэлж, зөвшөөрлийн тайлангаа илгээсэн байна. Тус цахилгаан станцын байгаль орчныг хамгаалах ажлыг хариуцаж байгаа хүний хувьд Хуан Чянь:

        - 2015 онд орон нутгийн байгаль орчны хяналт шалгалтыг эхлүүлснээс хойш энэ нь цахилгаан станцын хүлээн авсан 18 дахь тайлан гэдгийг санаж байна гэж танилцууллаа.

        Тав хоногийн дараа Хуан Чянь Камбожийн Байгаль орчныг хамгаалах яам болон орон нутгийн байгаль орчныг хамгаалах байгууллагуудаас зохион байгуулсан арга хэмжээнд компаниа төлөөлөн оролцож, "Байгаль орчныг хамгаалахад оруулсан гавьяат шагнал"-аар шагнагдав.

       Хуан Чянь шинээр авсан тайлан, гэрчилгээгээ үзүүлээд инээмсэглэн: - Тухайн нутгийн хүмүүсийн талархал, хүлээн зөвшөөрөл бидний арван жилийн шаргуу хөдөлмөрийг үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлж байна.

        2012 онд Хуан Чянийг Илесай төсөл дээр ажиллахаар шилжүүлсэн. Тэрээр Камбожид анх ирэхдээ мод тарих, ногооруулах анхны даалгавраа авсан байдаг.

        Хуан Чянь:

        - Энэ даалгавар бол миний байгаль орчныг хамгаалах ажлын аяныг эхлүүлсэн анхны үүрэг бөгөөд мөн цахилгаан станцын "Цэцэрлэгт зуслан" байгуулахад түлхэц өгсөн юм.

      “Хаана барилгын ажил эхлүүлбэл тэндхийн байгаль орчныг хамгаалж, ногооруулалтын ажил барилгын ажлаас өмнө хийгддэг гэж Хуан Чянь болон түүний багийнхан төслийн бүтээн байгуулалтын явцад энэ зарчмыг үргэлж баримталж ирсэн. Энэ хугацаанд тус газрын ургамлыг цаг тухайд нь нөхөн сэргээх зорилгоор 40 гаруй мянган ам метр зүлэг, 4800 гаруй мод, сөөг, ургамлыг хослуулан өндөр, дунд, нам дор бүрдүүлэн тусгайлан тарьсан байна.

        Илесай усан цахилгаан станцын барилгын ажлын эхэнд байгаль орчныг хамгаалахад онцгойлон анхаарч, ашиглалтад орсноосоо хойш тогтвортой ногоон цахилгаан эрчим хүч Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, байгаль орчныг хамгаалахад эерэг хувь нэмэр оруулсаар байна. 2023 оны 08-р сарын эцсийн байдлаар тус усан цахилгаан станц нь 10.2 тэрбум киловатт цаг гаруй цахилгаан үйлдвэрлэсэн. Түүний эрчим хүчний үйлдвэрлэлийн оргил үе нь Камбожийн нийт эрчим хүчний 30 хувийг эзэлж байна.  Мөн  энэхүү усан  цахилгаан станц НҮБ-ын “Цэвэр хөгжлийн механизм” төсөлд амжилттай бүртгүүлж цорын ганц төсөл болсны хувьд хүлэмжийн хийг бууруулах Камбожийн цорын ганц арилжаанд зориулалттай цахилгаан станцын хувьд өнөөдөр гэхэд нийт 4.3251 сая тонн нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулж чадсан байна.

        Хуан Чянь:

        - Ашиглалтын хугацаа дуусахад бидний Камбожид хүлээлгэн өгсөн зүйл бол байгальд ээлтэй ногоон бааз, тогтвортой ногоон цахилгаан станц байх болно.

        "Гүүр барих мэргэжилтэн” Жинь Чүньшан

       Бруней буланд зүүн Өмнөд Азийн хамгийн урт далай дамнасан гүүр болох Бруней Тембурон далайн гүүр байрладаг. Саяхан Хятадын Барилгын зургаа дахь инженерийн товчооны гүүр байгуулах компаний олон улсын салбарын ерөнхий менежер Жинь Чүньшан энд хариу айлчлал хийхээр ирсэн байна. Тухайн үеийн төслийн бүтээн байгуулалтын хяналтын ажлыг хариуцаж байсан ажлын багийн дарга тэр өдөр түүнд баярласан сэтгэлээ тусгайлан илэрхийлжээ. Тэмбуронгийн гүүрний төсөлд бүхэлд нь оролцсон барилгачны хувьд Жинь Чүньшан энэхүү талархлын ард түүний болон багийнхных нь цуцашгүй хүчин чармайлт байгааг мэдэж байв.

        Жинь Чүньшан:

       - Тэмбуронгийн далай дамнасан гүүр бүхэлдээ 30 км урт бөгөөд Хятадын барилгын инженерийн группийн барьсан гүүрний 11.8 км орчим хэсэг нь гол төлөв зүүн өмнөд Азийн хамгийн том халуун орны битүү ширэнгэн ой, намгархаг нутгийг дайран өнгөрдөг. Онгон ойд сармагчин олон бий. Бүтээн байгуулалтын дуу чимээ ойд амьдардаг сармагчнуудад нөлөөлөхгүй, барилгын ажил нь орон нутгийн экологийн орчинд ээлтэй байхыг орон нутгийн байгаль орчныг хамгаалах албанаас тодорхой шаардсан байдаг.

        Жинь Чүньшан:

       - Үүнд хүрч чадах уу? Эхлээд бүгд асуудалтай байсан тул зарим тендерт оролцогчид шууд бууж өгсөн. Бид энэ хугацаанд тасралтгүй ажиллаж, техникийн холбогдолтой олон ном зохиолоос зөвлөмж авч, зураг төслийн төлөвлөгөөг олон удаа судалж, эцэст нь "Загас агнах арга"-ын барилгын технологийг шинэлэг байдлаар томьёолон, Тэмбуронгийн гүүрний CC4 хэсгийн барилгын эрхийг амжилттай авсан.

        "Загас агнах арга" гэж нэрлэсний учир нь бүх механик тоног төхөөрөмж нь агаараар зөөгдөж, намгархаг газарт хүрэхгүй, ширэнгэн ойн ургамлыг гэмтээхгүй гэсэн үг юм. Гүүрний гадасны суурь, T-цацраг угсрах болон бусад үйлдлүүд бүгд хөдөлж буй ган тавцан дээр хийгдсэн. Жинь Чүньшан "Бид гүүрэн дээр гүүр барьж байна гэсэн үг шүү”.

        Процессын асуудал шийдэгдсэн боловч гүүр тавих аргыг бас өөрчлөх шаардлагатай болсон. Тоос шороо, шавар болон бусад барилгын хог хаягдлын онгон ойн орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор Жинь Чүньшан болон түүний багийнхан Тэмбуронгийн гүүрний бүх байгууламжийг үйлдвэрийн цехэд үйлдвэрлэж, боловсруулж дуусган, тус гүүрийг блок тоглоом шиг угсарч барьсан. Энэ нь Тэмбуронгийн гүүрийг дэлхийн хамгийн том угсармал гүүр болгосон байна.

        2020 оны 03-р сард Тембуронгийн гүүр албан ёсоор ашиглалтад орсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тембуронгийн иргэд Малайзаар тойруу явах шаардлагагүй болсон. Бруней Муара болон Тембурон хооронд 2 цаг явах замыг 15 минут болгож богиносгосон. Жинь Чүньшан болон түүний хамт олныг улам баярлуулж байгаа зүйл бол гүүрний хоёр талын өтгөн ойд сармагчин, хэрэм, гүрвэл болон бусад амьтад үргэлж харагддаг болсон явдал юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл