Би гурван сайхан охины аав. Эдгээр дүрмүүдийг би охидуудыгаа өсгөх явцдаа гаргасан ба та ч үүн дээр шинэ дүрмүүдийг нэмж болно шүү.

1. Том охины чинь хэлсэн зүйлс их чухал. Хоёр дахь охины чинь хэлсэн зүйл ч
чухал. Мөн бага охины чинь хэлсэн зүйлүүд ч чухал. Хэдий хэлсэн зүйлс нь
ойлгомжгүй байсан ч чухал. Сонсох цаг заавал гарга.
2. Бүх бяцхан охидууд хөөрхөн. Үүнийг түүнд өдөрт аль болох олон удаа хэл.
3. Хоолойгоо өндөрсгөх талаар бодоод ч хэрэггүй. Хэрэв санамсаргүй ийм алдаа
гаргавал заавал уучлал гуй.
4. Хэрэв охин чинь шинэ тоглоом авахыг хүсвэл дүүдээ 2 хуучин тоглоомоо өгөхийг
санал болго.
5. Бяцхан охид бүгд гүнжүүд. Утгагүй сонсогдож байна уу? Тийм бишээ. Та харах л
болно. Гэвч тэгэхийн тулд та түүнийг гүнж шиг байлгах хэрэгтэй. Энэ амархан биш
ба гайхалтай бэлэг үргэлж араасаа хариуцлагыг дагуулдаг.
6. Хэрэв таны том охин “зүгээр л” залгавал түүнд мөнгө хэрэг болж гэж бодсоны
хэрэггүй. Магадгүй тэр тантай ярилцахыг хүсэж байгаа.
7. Тэврэлт маш чухал. Энэ хорвоо аймшигтай газар ба тэр таны бяцхан охин. Тэр
22 хүрсэн ч таны бяцхан охин хэвээрээ л байх болно. Охиндоо хайр халамжаа
харуулж байх нь таны хийх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг.
8. Хэрэв тэр танд туслахыг хүсэж байвал туслуул. Тэр үнэхээр хичээнгүй бас
сэргэлэн туслах чинь байх болно.
9. Та зөвхөн түүнтэй хамт хийх сонирхолтой зүйлсийг бодож олоорой. Жишээ нь:
хамт хоол хийх, хамт зугаалах эсвэл зүгээр л түүний үсийг нь самнаж өг.
10. Таны охин үргэлж таны хамгаалалтанд байгаагаа мэдрэх хэрэгтэй. Энэ нь та
түүнийг цэцэрлэгээс нь очиж авахаас түүний анхны болзооноос тосож авах хүртэл
үргэлжлэх ёстой.
11. Түүний өрөө бохир байна уу? Тэгвэл түүнтэй хамт цэвэрлэ. Гэхдээ ихэнх ажлыг
түүнээр хийлгээрэй.
12. Хэрэв тэр эмчид үзүүлэх хэрэгтэй бол түүнд айх хэрэггүй гэдгийг нь тайлбарла.
Мөн түүнд мундаг эмч нарын талаар ярьж өгвөл тэр айхаа болино.
13. Охин бүр аавтайгаа хоёулхнаа зугаалганд явах хэрэгтэй. Хаашаа явах нь
түүний сонголт байх болно.
14. Түүнд хэзээ ч ээжийнх нь буруу байсан гэж хэлж болохгүй. Үнэндээ та хоёр
хоёулаа буруутай.
15. Их ажлынхаа дараа спортын нэвтрүүлг үзэх дуртай биз дээ? Тэгвэл охиндоо
хамт үзэх боломжийг өг. Гэр бүлээрээ телевиз үзэх нь ганцаараа үзсэнээс дээр ба
та охиндоо тусад нь телевиз авч өгөх шаардлагагүй.
16. Охин бүр аавынхаа мөрийг налан уйлах эрхтэй, магадгүй энэ таны хамгийн
хайртай цамцыг будаг болгосон ч хамаагүй.Хэрэв охин чинь уйлаад л танд юу ч
хэлэхгүй байгаад байвал асуудал хурцадсаны шинж.
17. Өөрөө үлгэр зохио. Маш урт , олон хэсэгтэй ба олон сонирхолтой дүрүүдтэйг.
Үүнийгээ санаад түүнд байнга ярьж өг. Энэ бол үнэхээр чухал дүрэм шүү.
18. Таны охин шилээр хийгдээгүй. Түүнийг үсэрч тоглож, гүйхийг нь зөвшөөр. Тэр
өвдгөө шалблах нь энгийн л зүйл, өвдгөө шалбаллаа гээд дэлхий сүйрчихгүй шүү
дээ.
19. Зам гарахдаа охиноо хөтлө. Хөтлөхгүй бол түүнд “чи аавтайгаа хөтлөхгүй бол
хэн ч энэ үзэсгэлэнтэй охиныг минийх гэж мэдэхгүй шүү дээ “ гэж тайлбарла.
20. Хамгийн чухал зүйл бол тэр хичээж яваа нь юм. Тэр ямар нэг зүйлийг сурахыг
их хичээж байгаа ч бүтэлгүйтээд байвал түүнийг урмын үгсээрээ тэтгэж зөв зам руу
нь зал.
21. Охиндоо хүссэн зүйлийг нь өмсүүл. Энэ нь муухай харагдсан ч хамаагүй.
22. Тэр тантай хуваалцсан нууцуудыг өөр хэнтэй ч бүү хуваалц. Тэр өөрөө бусдад
хэлсэн байсан ч.
23. Та зөвхөн эхнэртээ л цэцэг өгдөг юм биш биз дээ? Охиндоо ч бас гайхалтай
цэцгүүдийг бэлэглэж байгаарай.
