solongonews
”Удаан галт тэрэг” дэх аз жаргал
2021-04-16 10:31
”Удаан галт тэрэг” дэх аз жаргал

Алслагдсан дүүргүүдийн иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор Үндэсний төмөр замын групп нийтийн асрамжийн чанартай 81 хос "удаан галт тэрэг" -ийг хадгалан үлдээлээ. Тэд жил бүр уул, хотын хооронд аялж, олон нийтийг аз жаргалтай амьдралд хөтөлдөг.

Хятадын Сичуань мужийн Сидэ Шянийн Чэнгуань бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч А Ль Ү Жи болон түүний дүү 5633 галт тэргээр гэр, сургууль хоорондоо бараг долоо хоног бүр явдаг.

Чэнькүнь төмөр замд 5633/5634 дугаартай галт тэрэгнүүд дунджаар 40 км/ц-аас бага хурдаар аялах бол Пүшүнээс Пан Жихуа хүртэлх аялал 11 цаг 4 минут байдаг. Замдаа 26 буудал дээр зогсоно. Хамгийн өндөр үнэ 20 юань, хамгийн хямд нь 2 юань байдаг. "Удаан галт тэрэг" нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан "сургуулийн автобус", иргэд эмчид үзүүлэх "тусламжийн тэрэг", мөн ард түмэнд итгэл найдвар руу яарах "баяжих машин" нь болдог юм.

Хүнань мужийн баруун хэсгийн уулархаг нутагт хоолгүй, унтлагын оргүй ногоон өнгөтэй дөрвөн “удаан галт тэрэг” байдаг бөгөөд тэд өдөр бүр зам дагуух иргэдийг тээж Ү-Линь уулархаг бүсийг туулдаг. Хямд үнэтэй тул “нийтийн асрамжийн чанартай удаан галт тэрэг” хэмээн нэрлэжээ.

Жяолиуг шугамаар явж байгаа 7265/7266/7267 галт тэрэг 1995 онд нээгдсэн бөгөөд Хуйхуа буудлаас Лишянь өртөө хүртэл 300 гаруй км замыг 9 цаг 16 минут туулна. Зам дагуух 37 буудал дээр зогсох бол үнэ нь 1 юаниас 23.5 юанийн хооронд байдаг. 26 жилийн хугацаанд үнэ огт өсөөгүй байна. Түүний хажуугаар өнгөрөх Үлинь уул нь жимс, ногоогоор баялаг юм. Зорчигчид их хэмжээний жимс жимсгэнэ, хүнсний ногоо, зэрлэг бүтээгдэхүүн авч явах боломжтой байдгаас хөдөө орон нутгийн бүтээгдэхүүнийг гадагш гаргах нөхцөлийг бүрдүүлжээ. Олон хүүхэд сургуульдаа "удаан галт тэргээр" явна. Иргэд ч энэ галт тэргээр аялан хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзах, эмнэлгийн тусламж зөвлөгөө авахаар явна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл