solongonews
Хятадын үүрэн телефоны компаниуд 5G багц гаргалаа
2019-11-01 11:32
БНХАУ-ын үүрэн телефоны компаниуд 5G багцаа худалдаанд гаргалаа.

    Тодруулбал, 10-р сарын 31-нээс Хятадын “China mobile”, “China telecom”, “China unicom” компани тус тусын 5G багцуудыг албан ёсоор гаргав. Энэхүү 5G үндсэн багцийн хамгийн доод үнэ 128 юаниас эхлэх бөгөөд дээд үнэ 599 юань юм байна. Мөн 30GB-аас 300GB хүртэл хэмжээтэй. “China mobile” компаний удирдах зөвлөлийн дарга Жан Янже: 

- Манай компани 5G бүтээгдэхүүний сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ жил улс даяар 50 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэн, арилжааны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Харин дараа жил улсын хэмжээний бүх хотуудад 5G үйлчилгээг нэвтрүүлнэ гэж ярьлаа. 
Дашрамд дурдахад, 5G сүлжээ нь 4G-гээс 66 дахин хурдан бөгөөд ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл