solongonews
Ши Жиньпин албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцов
2021-04-03 20:19
Ши Жиньпин албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцов.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 02-ны үдээс өмнө нийслэлийн албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцох үеэр хэлэхдээ "Жил бүрийн энэ үед бид хамтдаа албан журмын мод тарих ажилд оролцдог бөгөөд энэ нь хүн бүхэн ой мод тарихыг эрхэмлэх, оролцох, хамгаалах соёлтойг уриалах, хүн бүхэнд ой мод тарих, эх орноо ногооруулах үүрэг хариуцлага ухамсрыг бий болгох, нийгэм нийтийн санаачилгатай үйл ажиллагааг бүрдүүлэн хүн байгаль эв зохистой зэрэгцэн оршсон үзэсгэлэнт сайхан гэр орноо хамтдаа бүтээн байгуулахад юм" гэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Экологийн соёлын бүтээн байгуулалт бол шинэ зууны Хятадын онцлогтой социализмын нэгэн чухал бэлэг тэмдэг. Экологийн соёлын бүтээн байгуулалтыг чангатгах нь хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлж, эдийн засаг нийгэм өндөр чанартай хөгжихийг ахиулах зайлшгүй шаардлага юм. Түүнчлэн ард олны өндөр чансаатай амьдралын төлөөх эрмэлзлийн хамтын уриалга юм. Хятадын үндэстнүүд хүн байгаль эв зохицонгуй хөгжихийг эрхэмлэдэг бөгөөд Хятадын соёлын хуримтлуулсан баялаг экологийн соёлын үзэл санаа билээ. Хөгжлийн шинэ үе шат нь экологийн соёлын бүтээн байгуулалтад илүү өндөр шаардлага дурдсан бөгөөд заавал хичээл зүтгэл гарган ногоон хөгжлийг сайтар ахиулж, дэлхийн хөгжлийн цагийн урсгалыг тэргүүлэн дагуулахын тулд чармайх хэрэгтэй. Бид уул усаа хамгаалж хөгжүүлэх үзэл баримтлалыг бэхжүүлж, экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийн замналыг гуйвшгүй баримталж, ойн бүрхцийн талбай, ойн чанарыг нэмэгдүүлэх, экологийн системийн нүүрстөрөгчийг шингээх хэмжээг дээшлүүлж, Хятад улсын нүүрстөрөгч ялгаруулалтын дээд хязгаарыг барих, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэх зорилтыг биелүүлэх, дэлхийн экологийн аюулгүй байдлыг хамгаалахад  илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин "Үзэсгэлэнт сайхан Хятад улсыг байгуулах бүтээн байгуулалт хүн нэг бүрийн хүчин чармайлттай салшгүй юм. Үзэсгэлэнт сайхан Хятад улс гэдэг нь эх орны үзэсгэлэнт сайхан уул усыг эрүүл байлгах, Хятадын үндэстнүүд үеийн үед эрүүл энх байхыг хэлдэг юм. Нийт иргэдээрээ албан журмын мод тарих ажлыг гүнзгий өрнүүлж, улсын хэмжээнд уриалга хийх, нийт иргэд хөтлөлцөх, нийгэм нийт оролцохыг баримтлан зохион байгуулалт, шинэ бүтээмж бүхий ажлын механизмыг эрчимжүүлж, суртал ухуулгын ажлыг нэмэгдүүлэн, нийгэм нийтээрээ албан журмын мод тарихад оролцохын идэвхтэй, санаачилгатай шинж чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Өргөн олон намын гишүүн, боловсон хүчин мод тарих үүрэг хариуцлагаа олны өмнө биелүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай амьдралын хэлбэрийг хэрэгжүүлэн, эх дэлхийн гэр орноо сайтар хамгаалж, эх орныхоо ногоон ус хөхөмдөг уулсыг сайтар хамгаалж, ард түмнээ өндөр чанартай амьдралд хүргэх хэрэгтэй" гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл