solongonews
“Тунляо хотын Монгол үндэстний уламжлалт соёл судлалын нийгэмлэг” байгуулагдлаа
2019-04-23 16:36
“Тунляо хотын монгол үндэстний уламжлалт соёл судлалын нийгэмлэг” байгуулагдах ёслол энэ сарын 14-ний өдөр Тунляо хотын Монгол үндэстний сургууль дээр боллоо.

Монголчуудын урт удаан жилийн хөдөлмөрийн үр шимийг үзүүлдэг монгол түмний маань олон зуун жилийн туршид сахин өвлөсөөр ирсэн уламжлалт соёл зан үйл нь цаг хугацааны урт замналыг элээж өнөөдөр болоход мартагдаж байгаа зүйл олон байна. Үүний тулд үндэстний түүх, соёлдоо хайртай хэсэг хүмүүс сэтгэл нэгдэн энэхүү “нийгэмлэг”-ийг байгуулжээ. Нийгэмлэг нь Монгол үндэстний уламжлалт соёлыг цуглуулж эмхтгэх, илрүүлэх, уламжлан бадруулах, судалгаа солилцоо хийх, үр бүтээлээ нийтлэх, үр бүтээлийг шалган, ухуулан сурталчлах, боловсруулан удирдах зэрэг үйл ажиллагааны хүрээнд ажлаа өрнүүлж, нийгмийн хөгжлийн явцад монгол соёлын мартагдаж орхигдсон зүйлсийг сэргээхийн дагуу монгол соёлдоо хайртай хүмүүст боломж олгосон байна.

Нээлтийн ёслолын дараа болсон хурлаар “Тунляо хотын монгол үндэстний уламжлалт соёл судлалын нийгэмлэг ”-гийн удирдлагын дүрэм, нийгэмлэгийн гишүүдийн нэрийг нийтэлж, нийгэмлэгийн дарга, дэд дарга, нарийн бичгийн даргаа сонгон нийтэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл