
Тэрээр өөрийн дуртай сонирхолтой ажлаа сонгон мэргэжлийн гоо сайханч болжээ. Гэгээнтана Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Онгон уул сумын Улаан нуур багийн хүн. Одоогийнхоор хошууны төвдөө гоо сайхны салон нээжээ.
- Бүсгүйчүүл сайхан будаж, сайхан хувцас өмсөөд явахад өөртөө итгэлтэй болдог. Гоо сайхандаа анхаарал хандуулах нь өөрийгөө улам хайрлаж байгаа илэрхийлэл гэж байв.
Нүүр будалт гээд ярихаар амар хялбар санагдавч хүн бүрийн нүүр царайны хэлбэрт зохицсон нүүр будалт хийх нь тийм хялбар биш. Гэгээнтана 2009 оноос эхлэн Хөххотод нүүр будалтын мэргэжлээр хоёр жил суралцсан бөгөөд мэргэжил дээшлүүлэхээр Монгол Улсын мэргэжлийн нүүр будалтын багшаас тайзны будалтыг сурсан байна.

Нүүр будалтыг сурахад тийм хялбар биш. Нүд, хөмсөг зурах гэдэг маш нарийн мэргэжил шаарддаг учир Гэгээнтана хичээлийн дараа өөрийн нүүрээ будах буюу цаасан дээр зурж дадлага хийдэг байв. Түүний хичээл зүтгэл нь түүнийг гомдоолгүй мэргэжлийн нэгэн болсон байлаа. Уран сайхны үйл ажиллагаа, хурим найр, өдөр тутмын нүүр будалт гээд маш олон хүн түүнийг зорьж ирэх болж, цаг тохирч нүүр будалт хийлгэнэ. Зарим өдөрт 3-4 хуримын будалт таарахад түүний ажил 02:00 цагаас эхлэх үе олон бий.

Ажлын цаг заваараа зурагт үзэх, ном унших зэргээр хүмүүсийн нүүр будалтад анхаарал хандуулж өөрийгөө хөгжүүлдэг байна.
