Миний инээд нулимс хоёрын минь гэрч
2015-12-28 18:21
Сайн байна уу?
Миний инээд нулимс хоёрын минь гэрч
Миний эрхэлж туних сэтгэлийн минь хөг
Хань минь хайр минь дурлал минь чамдаа энэ захидал хүрэх өдрийн гал халуун мэндийг мянга мянган үнсэлтийнхээ хамт илгээе.
чамтайгаа 2011 оны 2 сарын 14нд анх үерхэж нэгнийгээ хайрлаж,халамжлаж,хүндлэхээ амлаж байсан. Хайр нь чамдаа үнэхээр их баярлаж чамайгаа ямар их хайрладгийг чи мэдэх л байх. Хайр нь чамдаа чинийхээ тэр төсөөлж буй хайраас чинь хязгааргүй хайртай.
Анх сагсны шийд дээр харахад энгийн л нүдэнд дулаахан хөвгүүнийг олж харсан, тэр л мөчөөс бусдаас илүү зөвхөн чам руу л тэмүүлж нэг үг ч сольж үзээгүй байж яагаад ч байгаагаа мэдэхгүй догдлоод л, инээгээд л, мишээгээд өөртөө илүү их анхаарал хандуулаад орцныхоо дэлгүүр лүү талханд гарах гэж ямар нэгэн баяр ёслолд орох гэж байгаа хүн шиг л гангалаад гардаг байсан тэр үе саяхан мэт санагдаж байна.
Бодвол чамтайгаа таарвал гоё харагдах гэж боддог байсан байх .Чамайгаа анх дугаар аваад мессеж бичихэд хэн бэ гэж хариу бичсэндээ тэгэхэд хайр нь чамаас түрүүлээд ариукагаас дугаарыг чинь авцан утсан дээрээ бас цээжиндээ хэзээ ч мартхааргүй цээжилцэн байсан хэрнээ ХҮслэн байна гэхэд нь мэдэн будлиал эмэгтэй хүний зан гаргаж бсын байлгүэ дээ хэхэ . Хүмүүс анхны хайр бүтдэггүй гээд яриад байдаг юм. Яагаад гэвэл тэд нарынх бүтээгүй болохоор тэгж ярьдаг байх. Миний цагаахан, гэнэхэн, ариухан анхны минь дурлал хайр болж, миний харж догдолдог байсан хөвгүүн миний ханхүү болсон бас миний анхны хайр минь байсан шигээ чи минь төгсгөл нь чамайгаа байхыг амлаж байна .
Хүн дэргэддээ байгаа зүйлийн сайхныг олж харахдаа муу гэдэг дээ. Тэрэн шиг хайр чамайгаа алс хол эрдэм сурхаар одож бидний хооронд дох зай 3500 км болсны дараа л чамайгаа үнэхээр их үгүйлж байна.
Чи бидний анхны тусдаа өнгөрөөх гэгээн хайрын өдөр бол энэ гэгээн хайрын өдөр тиймээс хайр нь skype-аар, facebook-ээр гэгээн хайрын өдрийн мэнд хүргэхийг хүссэнгүй чамдаа л яг л ээж аавийнхаа үеийн хайраа илчилж, нэг нэгэндээ хайрын тэр л нандин үгсээ хуваалцдаг байсан захидалаар хүргэхийг хүссэн юм. Чамдаа гэгээн хайрын өдрийн мэнд хүргэё .
Хайрдаа хурдан зөндөө их юм сураад нисээд ирээрэй . Хайрт Батхүслэндээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
