solongonews
“АПЕК-ийн Элчин сайд нар болон гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний уулзалт” боллоо
2026-11-16 10:31

“АПЕК-ийн Элчин сайд нар болон гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний уулзалт” 11-р сарын 15-нд Гуандүн мужийн Шэньжэнь хотод боллоо.

“Нээлттэй байдлын боломжийг хамтдаа хуваалцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрье” уриан дор болсон уг арга хэмжээг Хятадын Төв Радио Телевизийн Эдийн засгийн нэвтрүүлгийн төвөөс зохион байгуулсан бөгөөд АПЕК-ийн гишүүн эдийн засаг болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх, санал солилцох талбар бүрдүүлжээ.
 
Олон орноос Хятадад суугаа Элчин сайд нар болон бизнесийн салбарын төлөөлөгчид гадаад ертөнцөд өндөр түвшинд нээлттэй байх бодлого, хиймэл оюун ухааны салбарын хөгжил зэрэг асуудлаар санал солилцов. Элчин сайд нар Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хөгжлийн боломжийг хамтдаа ашиглахаа илэрхийлжээ.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : CGTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл