solongonews
"Ши Жиньпиний соёлын хувь барилдлага" болон "Ши Жиньпиний захидал" нэвтрүүлэг АПЕК-ийн хэвлэл мэдээллээр гарлаа
2026-11-16 11:06
"Ши Жиньпиний соёлын хувь барилдлага" болон "Ши Жиньпиний захидал" нэвтрүүлэг АПЕК-ийн хэвлэл мэдээллээр гарлаа

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Удирдагчдын  албан бус 33  дахь уулзалт болох гэж буйтай холбогдуулан, Хятадын Төв радио, телевизийн бүтээсэн "Ши Жиньпиний соёлын хувь барилдлага" болон "Ши Жиньпиний захидал"  нэвтрүүлэг 11-р сарын 15-наас эхлэн АПЕК-ийн гишүүн орнуудын голлох хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж эхэллээ.
 
Уг нэвтрүүлэг Ши Жиньпин дарга Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөн уламжлах, хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, биечлэн төлөвлөн удирдаж, идэвхтэй дэмжиж ирсэн түүхийг өгүүлж, түүний соёлын гүн гүнзгий үзэл санаа, Хятадын соёл иргэншлийн уламжлалыг залгамжлан хөгжүүлэх, соёлын итгэл үнэмшлээ бэхжүүлэх талаарх гүн гүнзгий эргэцүүллийг харуулав.
 
Уг нэвтрүүлэгт Ши Жиньпин даргын олон улсын найз нөхөд, уран бүтээлчид, өсвөр үеийнхэнд илгээсэн хариу захидлуудаас сонгон оруулж, эдгээр захидал бүрийн цаана өрнөсөн халуун дулаан, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүл
эв.
 
Өнөөдрөөс эхлэн "Ши Жиньпиний соёлын хувь барилдлага" болон "Ши Жиньпиний захидал" нэвтрүүлэг
ОХУ-ын “Большая Азия” телевиз, БНСУ-ын OBS Кёнгин телевиз, Индонезийн Үндэсний радио зэрэг АПЕК-ийн гишүүн орнуудын голлох хэвлэл мэдээллийн платформуудаар цацагдана.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл