Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 140 дэх яармагийн үеэр “Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг бүтээгдэхүүн” олны анхаарлыг татаж, хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр гадаадын худалдан авагчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Олон жилийн түүхтэй энэхүү яармаг нь “Хятадын боломж”-ийн тасралтгүй шинэчлэгдэн хөгжиж буй үйл явцыг гэрчлэхийн зэрэгцээ дэлхийн худалдаа, бизнесийн төлөөлөгчдөд Хятадын шинэ боломжуудыг идэвхтэй эрэлхийлэх чухал цонх болж байна.

Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэх замаар зах зээлийн үр өгөөжийг бий болгож, шинжлэх ухаан, технологийн дэвшлээр инновацын үр өгөөжийг түгээж, аж үйлдвэрийн шинэчлэлээр хөгжлийн үр өгөөжийг бий болгож, дэлхий нийтэд улам олон хөгжлийн боломж, илүү өргөн уудам орон зайг нээж өгч байна. Илүү гүн гүнзгий агуулга, илүү өргөн цар хүрээ бүхий “Хятадын боломж 2.0” нь дэлхийн түншүүдийг бизнесийн боломжийг хамтдаа эрэлхийлж, үнэ цэнийг хамтдаа бүтээж, хөгжлийг хамтдаа ахиулахад татан оролцуулж байна.

