solongonews
Хятадын олон улсын импортын анхдугаар экспоны мэдээллийн төв ажлаа эхлүүлэв
2018-11-04 19:32
Хятадын олон улсын импортын анхдугаар экспоны мэдээллийн төв ажлаа эхлүүлэв.

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 05-наас 10-нд Шанхайд болно. Тус экспоны мэдээллийн төвийг 04-ний өдөр албан ёсоор ашигласан бөгөөд одоо гадаад дотоодын хэвлэлийн 630 байгууллагын 4100 гаруй сэтгүүлч бүртгүүлэн ажиллаж байна.

Экспоны мэдээллийн төв Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төвд бий 13 мянган ам дөрвөлжин метр талбайтай, зөвлөгөө үйлчилгээний газар, олон нийтийн ажлын талбай, тусгай зориулалтын ажлын талбай, радио телевизийн шинэ медиа машин тоноглолын газар, хэвлэлийн хурлын танхим, хоолны болон амралтын газар зэргээр ангилжээ.Эх сурвалжийн мэдээлснээр,  мэдээллийн төв нь 4000 сэтгүүлч нэгэн зэрэг ашиглаж болохоор 20 м-ын хурдтай   wifi-тай юм байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл