ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад албаны эрхлэгч Ван И АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Гао Жиньхунтай 03-р сарын 27-нд Бээжинд уулзав.
Ван И хэлэхдээ "Шинэ нөхцөл байдалд Хятад улс АСЕАН-ы интегралчлал, хамтын нийгэмлэгийн байгуулалтыг тууштай дэмжиж, АСЕАН-ы стратегийн тусгаар тогтнол, эв нэгдэл, өөрийгөө сайжруулах ба АСЕАН төвтэй бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийг хэвээр хадгалахыг дэмжинэ. Хоёр тал Ази тивийг орчин үеийн болгож, энх тайван, хөгжил цэцэглэлт, гоо үзэсгэлэнт улс орноо байгуулахын төлөө хамтран ажиллана".
Гао Жиньхун хэлэхдээ "Хятад улс бол АСЕАН-ы урт хугацааны найдвартай хамтын ажиллагааны түнш болно. АСЕАН хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байж, худалдаа хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ".
