solongonews
Мөнгө хадгалахад туслах 5 зуршил
2015-12-28 18:21
Хүн бүхэнд сайхан амьдрахын тулд заавал мөрдөх хэд хэдэн зуршил байх ёстой. Та өөрийн санхүүдээ анхаарал хандуулснаар бүх зүйл өр болдог юм шүү.
1.  Сэтгэл хөдлөлөөр хэрхэвч юм худалдаж авч болохгүй
Энэ бол хамгийн чухал зуршлын нэг юм.  Танд энэ зүйл үнэхээр хэрэгтэй байна гэж үү? Хэрэв дотоод хүн чинь толгой сэгсэрч байвал шууд л гэр лүүгээ харь.
 
2. Сар болгон хадгаламжиндаа мөнгө хий
Та хадгаламжиндаа тогтмол мөнгө хийж байх зуршил өөртөө байлгах хэрэгтэй. Тал талын өр, төлбөр гэх мэт зүйлд өгөх гэж байгаад мартах тохиолдол их бий. Юуны учир мөнгө хадгалж байна вэ? гэвэл ажилгүйдэлтэй нүүр тулах үе, машины засвар, өвчин эмгэг тусахад хэрэглэх гэж шүү дээ. Та сар бүр цалингаасаа 10%-ийг хадгаламжиндаа хийхийг хичээгээрэй.
 
3. Кредит картыг бүү ашигла
Карт ашиглах нь маш амар байдаг боловч таныг том эрсдэлд оруулах магадлал өндөр. Дээрээс нь гарт баригдахгүй мөнгө учир хэр их үрснээ тооцоход хүндрэлтэй байдаг.
 
4. Бусдад гайхуулах гэж мөнгөө бүү үр
Энэ нь бидэнд их тохиолддог юм шиг. Үрсэн л бол үрсэн, бусдад хэдэн төгрөг үрлээ шдээ гэж гайхуулах мэдээ дуулгаж, дэмий мөнгөө үрэхээ болих хэрэгтэй. Хэрэгцээгээ л хангаж байхад болох бус уу?
 
5. Байрны төлбөр, цахилгааны төлбөрийг багасгах
Таны орон сууцны түрээсний мөнгө эсвэл цахилгаан, усанд ихэнхи цалин ордог бол яг одооноос л зохицуул. Цахилгаанаа хэмнэснээр дэлхийн дулааралд ч хамаарна шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл