solongonews
Хятад улсын XIII удаагийн спортын наадмын хамгийн сүүлийн үеийн мэдээ
2017-08-31 17:19
Хятад улсын XIII удаагийн спортын наадмын хамгийн сүүлийн үеийн мэдээ

Наймдугаар сарын 30-ны өдөр өдөн бөмбөгийн багийн тэмцээний ээлжит тэмцээн эхэллээ. Энэ удаагийн спортын наадамд өдөн бөмбөгийн тэмцээний багийн болон дан төрлийн гэж ангилан, таван хоногийн тэмцээний хугацаанд нийт долоон алтан медалийн төлөө өрсөлдөх болно. Анхны өдрийн дүнгээр эрэгтэй багийн тэмцээнд Фүжянь мужийн  баг 3:0-ийн харьцаагаар Гуанши мужийн  багийг ялж, Жэжянг мужийн баг 3:1-гийн харьцлаар чөлөөлөх цэргийн багийг ялж, Хүнань мужийн  баг 3:0-гийн харьцаагаар Сычуаний багийг ялсан байна.

Эмэгтэй багийн тэмцээнд Жянсү мужийн баг 3:0-гийн харьцлаар Шаньдүн мужийн багийг ялж, Хүбэй мужийн баг 3:2-гийн харьцлаар Сычуань мужийн багийг ялж, Гуандүн мужийн баг 3:1-гийн харьцлаар Хүнаь мужийн багийг ялжээ.

Эрэгтэй 10 метрын хийн буу хувийн тэмцээнд Шаньдүн мужийн тамирчин, дэлхийн аварга, олмпийн мөнгөн медальт, 46 настай Тань Жүнлян алтан медаль хүртэж , Шань Ши мужийн тамирчин Ван Жывэй мөнгөн медаль хүртэж, Шиньжяны тамирчин Ван Жэхао хүрэл медаль хүртсэн байна.

30-ны өдөр болсон эмэгтэй 69 килограммын хүндийн өргөлтийн тэмцээнд Хүнань мужийн тамирчин, олимпийн аварга Шян Раньмэй тэргүүлж, Ляонин мужийн тамирчин Луань Иньшюе хоёрдугаар байранд орж, Шанхай хотын тамирчин Ү Лин-Инь гуравдугаар байранд орсон байна.

Үүнээс гадна Хятад улсын өдөн бөмбөгийн тэмцээний багийн тэмцээнд Ма Лүн, Жан Жийке, Шюй Шин, Фань Жэнтүн зэрэг алдарт тамирчид өөр өөрийн багаа төлөөлөн оролцсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл