Улаанхад-Манжуур-Европ чиглэлийн олон улсын ээлжийн галт тэрэг 1100 тонн лизин тээсээр энэ сарын 17-нд ӨМӨЗО-ны Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвийн төмөр замын тээврийн баазаас ОХУ уруу хөдөллөө.
Тус галт тэрэг нэг талдаа нийт 9000 км замд 10-12 өдөр аялах юм. Анхны аяллын дараа долоо хоногт нэг удаа адил бус бараа тээвэрлэн Орос, Белорусс, Польш, Герман, Голланд зэрэг газар хүрэх болно. Өвөр Монгол, Бээжин Тяньжин, Хэбэй, Жежян зэрэг нутгийн гадаад худалдааны бараа болон өргөн нэр төрлийн барааг гадаад руу тээвэрлэж, Орос болон Европын холбооны олон орны авто машины сэлбэг хэрэгсэл, модон материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг барааг Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвөөс Хятадын олон газарт хүргэх юм.
