12-р сарын 03-нд Хятадын 31 муж, өөртөө засах орон, Төвийн шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст "Ковид-19" цар тахлын 17 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэний 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол, хоёр нь дотооддоо халдвар авсан тохиолдол буюу ӨМӨЗО-ы Манжуур хотод бүртгэгдсэн тохиолдол болох тухай Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээлжээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй бөгөөд, сэжигтэй 1 тохиолдол гарсан нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирэн Шанхай хотод бүртгэгдсэн тохиолдол юм байна.
12-р сарын 03-ны өдрийн байдлаар, Хятад улсад "КОВИД-19"-ийн халдварын нийт 86 мянга 584 тохиолдол бүртгэгдсэний 81 мянга 679 эдгэрэн эмнэлгээс гарч, 4 мянга 634 өвчтөн нас баржээ.
