solongonews
Үнийг тогтворжуулах бодлогыг эрчимтэй дэмжинэ
2022-02-22 10:44
Үнийг тогтворжуулах бодлогыг эрчимтэй дэмжинэ

 Үндэсний статистикийн газрын саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 оны нэгдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс (ХҮИ) өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өсөж, аж үйлдвэрийн салбарын үндэсний үнийн индекс (PPI) 9.1 хувиар өсөн, өсөлт өмнөх сараас буурсан байна.

 ХҮИ-ийн өсөлтийн бууралтад оны эхэн үеийн үнийн хандлага сул байгаа нь голлон нөлөөлсөн гэж салбарын ерөнхий шинжилгээнд үзэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болно. PPI-ийн өсөлт үргэлжлэн хумигдсаар байгаа нь дотоодын томоохон эрчим хүч, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн хоорондын зөрчилдөөн багассан, түүнчлэн олон улсын задгай түүхий эдийн үнэ аажмаар буурч байгаатай холбоотой юм. Цаашид ХҮИ бага зэрэг өсөх хандлагатай байгаа бол PPI-ийн өсөлт цаашид буурч магадгүй юм.

Эрэлт бага зэрэг сэргэж, ХҮИ тогтвортой өсөлтийг хадгалж байна

 01-р сард ХҮИ өнгөрсөн оны мөн үеээс 0.9 хувиар өсөн, өмнөх сараас 0.6 пунктээр буурав. Өмнөх сараас 0.4 хвиар өсөж, 0.7 пунктээр нэмэгдэжээ.

 Үндэсний статистикийн газрын Хотын хэлтсийн ахлах статистикч Дун Лижуан хэлэхдээ, 01-р сард бүх газар нутгийн хаврын баяраас өмнө амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлтээ үргэлжлүүлж, хэрэглээний үнэ ерөнхийдөө тогтвортой байлаа.

 31 мужийн ХҮИ-ийн мэдээллээс үзвэл, Шаньши, Тяньжинь, Гуандүн, Шанхай, Чинхай, Ниншя, Жэжян, Бээжин, Аньхуй, Жянсү, Хэбэй зэрэг 11 мужийн ХҮИ 01-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үлдсэн 20 мужийн ХҮИ-ийн жилийн өсөлт нь улсын түвшнээс доогуур байсан бөгөөд Юньнань мужийн ХҮИ-ийн жилийн өсөлт өнгөрсөн сарынхтай ижил байгаа юм.

 ХҮИ-ийн өсөлт жилээс жилд буурч байгаа нь хоол хүнснээс гол шалтгалагдна. Кайшин олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Лимө дүн шинжилгээ хийж, хүнсний бүтээгдэхүүн, гахайн мах, хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 орчим хувийг эзэлж байна. ХҮИ-ийн өсөлтийн бууралт, хүнсний бус, Хаврын баярын хүчин зүйлүүд үйлчилгээний үнэ өсөхөд хүргэсэн боловч цар тахал нь сэргэлтийг хязгаарлав.

 SPDB Интернэшнлээс гаргасан судалгааны тайланд хүнсний бүтээгдэхүүний инфляцид богино хугацаанд өндөр суурь нөлөөлж, урт хугацаанд өссөөр байх болно гэж үзэж байна. Гахайн мөчлөг 2022 оны эхний улиралд сэргэж, хүнсний инфляцийг өсгөх төлөвтэй байх юм. Урт хугацаанд ХҮИ-ийн өсөлт эрчим хүчний үнэ, эдийн засгийн эргэлтийн цэгийн дараа хүнсний бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний барааны үнийн сэргэлт рүү аажмаар шилжинэ.

PPI буурсан хэвээр байна

 01-р сард PPI-ийн жилийн өсөлтийн хурд өмнөх үеийн 10.3 хувь байснаас 9.1 хувь болж буурч, өмнөх сарын өсөлтийн хурд -1.2 хувь байсан бол 01-р сард -0.2 хувь болж буурчээ.

 Нийлүүлэлтийн баталгааг хангах, үнийг тогтворжуулах бодлогыг хүчтэй дэмжсэний нөлөөгөөр нүүрс, ган зэрэг дотооддоо үнэлэгдсэн түүхий эдийн үнэ болон бусад салбаруудын үнэ нэлээд унасан юм. Лимө бас хэлэхдээ, ирээдүйд нийлүүлэлтээ хадгалж, үнийг тогтворжуулж, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулан, засч залруулах нь дотоодын үнээр үнэлэгдсэн түүхий эдийн үнийг тэнцвэрт байдалд оруулж, олон улсын задгай бараа бүтээгдэхүүн PPI үнийн өсөлтийн шинэ хүчин зүйлд дахин давамгайлах болно гэжээ. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний ерөнхий сайжруулалтын нөлөөгөөр PPI 02-р сард ойролцоогоор 8.3 хувиар өссөн нь жилийн туршид өндрөөс буурсан чиг хандлагыг харуулсан юм.

 Бээжингийн их сургуулийн Үндэсний эдийн засгийн судалгааны төвийн ажилтан Хуан Юйчэн дүн шинжилгээ хийж, нийлүүлэлтийн хомсдол багасах тусам 2022 онд түүхий эдийн үнэ дийлэнх нь буурах төлөвтэй байна. Дунд болон урт хугацаанд дэлхийн давхар нүүрстөрөгчийн ажил урагшлах нь гэсэн үг мөн. Эрчим хүчний үнэ өмнөхөөсөө илүү системтэй байж магадгүй гэсэн хэдий ч өндөр суурь нөлөөлөл болон өсөлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийн нөлөөн дор PPI-ийн өсөлтийн хурд 2022 онд мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь буурах магадлал өндөр байна гэв.

 Хэдийгээр PPI-ийн жилийн өсөлтийн хурд буурч магадгүй ч түүхий эдийн үнэ өндөр хэвээр байх магадлалтай.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл