БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ны үдээс хойш Шэньжэнь хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Чилийн Ерөнхийлөгч Жосе Антонио Касттай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Чили улс нь далайгаар алслагдсан ч сайн түншүүд юм. Чили улс бол Өмнөд Америкийн орнуудаас анхлан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосон орон юм. Би Ерөнхийлөгч Жосе Антонио Касттай хамтран стратегийн чиглүүлэлтийг бэхжүүлж, хоёр орны харилцааг зөв замд нь байлгаж, хоёр талын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг хамтдаа тодорхойлон, улмаар хоёр улсын хөгжил, сэргэн мандалтад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин, Хятад Чили улс өөрсдийн язгуур ашиг сонирхол болон чухал асуудлууд дээр бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж, олон салбар, бүх түвшинд харилцаа холбоогоо бэхжүүлэн, засаглалын туршлагаа хуваалцаж, бие биенээ хүндэтгэсэн, итгэлцсэн түншүүд хэвээр байхыг уриалав. Түүнчлэн, Хятад улс Латин Америкийн орнуудтай хамтран бүс нутгийн энх тайван, хөгжилд илүү тодорхой байдлыг авчирч, Хятад-Латин Америкийн хамтын ажиллагааны хөдөлгөх хүч нь болоход бэлэн байгаагаа тэрээр илэрхийллээ.
Жосе Антонио хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойш олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Чили, Хятадын харилцаа тогтвортой хөгжсөөр ирснийг тэмдэглэв. Чили улс нь олон талт үзлийг баримтлах, чөлөөт худалдааг дэмжих, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахын тулд АПЕК зэрэг олон талт тогтолцооны хүрээнд Хятад улстай уялдан ажиллах үүрэг хүлээж байна гэлээ.
Цай Чи, Ван И, Хуан Күньмин нар уулзалтад оролцов.
