Хятад, Орос, АНУ-ын удирдагчид дэлхийн энх тайвны асуудлыг хэлэлцэнэ
2026-11-18 16:03
Хятад, Орос, АНУ-ын удирдагчид дэлхийн энх тайвны асуудлыг хэлэлцэнэ

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 11-р сарын 18-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Хурлын үеэр сэтгүүлч Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар асуулт асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ, Хятадын тал өмнө нь Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн Шэньжэнь хотод хийх уулзалтын холбогдох зохицуулалтын талаар мэдээлсэн. Гурван улсын төрийн тэргүүн нар дэлхийн энх тайванд чухал ач холбогдолтой асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Уулзалтын талаарх мэдээллийг бид цаг тухайд нь нийтлэх тул анхааралтай ажиглахыг хүсье гэв.
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
