solongonews
Хятадад нэг овгийн 500 гаруй хүн зургаа авуулжээ
2017-02-09 16:42
Хятадын нэгэн гэр бүлийн 500 гаруй гишүүн хамтдаа гэр бүлийн зураг авуулжээ.

Хятадын зүүн нутгийн Жэ Жян мужийн Шишө тосгоны Рөн овогтынхон өнгөрсөн долоо хоногт болсон Хаврын баяр буюу Цагаан сараар гэр бүлээрээ зургаа авуулсан байна.
Цагаан сар бол хятадуудын хувьд хамгийн хүндтэй баяр бөгөөд гэр бүлээрээ хамтдаа байх ховор тохиох боломж юм.
Гэрэл зурагчин Жан Лянжун Шишө тосгоны ойролцоох галт уулын базальт чулуулаг тогтоцын өмнө энэ зургийг авчээ.
Тэрээр ВВС телевизэд ярилцлага өгөхдөө, “Шишө тосгоноос гаралтай Рөн овогтынхны гарал угсаа нь 851 жилийн тэртээгээс эхтэй боловч сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн мод буюу угийн бичгээ тэд огт шинэчлээгүй байсан” гэжээ.
Тосгоны ахмадууд саяхан гэр бүлийн модоо шинэчилсэн байна.
Ингээд цагаан сараар төрөл төрөгсдөөрөө цуглаж, гэр бүлийн модоо шинэчилснийг тохиолдуулан дурсгалын зураг авуулсан нь энэ юм.
Рөн овогтын удам угсаанд хамаарах 500 гаруй хүн Бээжин, Шанхай, Шиньжян болон Тайваниас уугуул тосгондоо цугласан байна.
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл