solongonews
Ахмадуудад үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүллээ
2017-05-04 16:28
Эрээн хотын ахмадууд үнэ төлбөргүй шинжилгээ үйлчилгээнд хамрагдлаа.

Хөх нийгэм дүүрэг нь түүний харьяан дахь Ша Миншин Хятад-Европын анагаах ухааны эмнэлэгтэй хамтран саяхан Эрээн хотын 50 наснаас дээших ахмадуудад үнэ төлбөргүй шинжилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ удаагийн шинжилгээнд липид, цусны даралт, цусан дахь сахар, ясны нягтрал зэргийг үзэж оношилсон байна. Эмч шинжилгээний үр дүнг нарийн тайлбарлан өгч, хоол хүнсний талаар зөвлөгөө өгчээ.

Нийт 100 гаруй ахмадууд үнэ төлбөргүй шинжилгээ үйлчилгээнд хамрагдсан бол Монгол Улсаас 50-аас дээш насны 13 хүн шинжилгээ үйлчилгээнд хамрагдсан байна.

Монгол Улсын Улаанбаатар хотоос ирсэн 62 настай н.Баярбаатар гэргийн хамт уг үйл ажиллагаанд оролцож үнэ төлбөргүй шинжилгээ үйлчилгээнд хамрагдсан сэтгэгдлээ хуваалцахдаа:

- Үргэлж энд ирж шинжилгээ хийлгэдэг. Энэ удаад их азтай үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэлээ. Миний липид болон цусан дахь сахар өндөр гарсан байна гэлээ.

Ша Миншин Хөх нийгэм дүүргийн намын гишүүн бөгөөд тэрээр үргэлж нийгэм дүүргийн ардад тустай ажлуудыг дэмждэг. Нийгэм дүүргээс зохион байгуулсан бүхий л үйл ажиллагааны дундаас Ша Миншин эмнэлэг маш олон удаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулсан юм.

Ша Миншин: - Энэ жилийн 4 дүгээр сар болон 9 дүгээр сард манай эмнэлгээс нийгэм дүүрэгтэй хамтран үнэ төлбөргүй төлбөргүй шинжилгээ үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулна. Нийгэм дүүргийн бүтээн байгуулалтын амжилтыг ард түмэнд хүртээхийн зэрэгцээ Намын гишүүний хошууч үлгэр жишээч үүргийг гүйцэтгэж, олон нийтэд бодит хувь нэмэр үзүүлнэ.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл