solongonews
“Шүнь Яа Цүн” шуудангийн автомат удирдлагатай нисэх онгоц
2018-12-07 15:40
Хятадын Сычуань мужийн Лян Шань И үндэстний өөртөө засах жөүгийн шуудангийн салбар компанийн ажилтан 11 дүгээр сарын 29-ний өдөр Жао Жюэ шяньд “Шүнь Яа Цүн” шуудангийн автомат удирдлагатай нисэх онгоцыг ажиллуулж, автомат удирдлагатай нисэх онгоцоор “Ардын өдрийн сонин”, “Сычуань өдрийн сонин” зэрэг намын сонин болон захидал зэргийг тээвэрлэж иргэдийн гарт хүргэсэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Лян Шань И үндэстний өөртөө засах жөүгийн шуудангийн салбар компани Жао Жюэ шяньд анхны “Шүнь Яа Цүн” шуудангийн автомат удирдлагатай нисэх онгоцыг ашиглалтад оруулж ажиллуулсан байна. Тус өдөр шуудангийн автомат удирдлагатай нисэх онгоцыг амжилттай нисгэж, 2-3 цагийн замыг 20 минут болгон богиносгосноор уламжлал болон орчин үеийн технологийг уялдуулсан шинэ цаг эринд орсныг харуулж байгаа юм.

Одоогоор Лян Шань И үндэстний өөртөө засах жөү нь автомат удирдлагатай нисэх онгоцны 6 шуудангийн замыг нээж туршилтаар ажиллуулж байгаа юм. “Ардын өдрийн сонин”, “Сычуань өдрийн сонин” зэрэг намын сонин болон захидал зэрэг жижиг боодлыг ойрын зайд тээвэрлэж байна. 11 дүгээр сарын 29-ний өдрийг болтол Ляншань жөүгийн автомат удирдлагатай нисэх онгоц тус шуудангийн замд нийт 249 удаа ниссэн байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл