Хятад улсын АПЕК-ийн гишүүн эдийн засгуудтай хийсэн худалдаа 25.4 хувиар өсөв
2026-11-19 11:04
Гаалийн ерөнхий газрын статистик мэдээгээр, энэ оны эхний 10 сард Хятад улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) бусад гишүүн эдийн засагтай хийсэн гадаад худалдааны нийт эргэлт 27.08 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өслөө.
Энэ нь улсын нийт гадаад худалдааны өсөлтийн хурдаас 5.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт бөгөөд нийт импорт, экспортын 60.4 хувийг эзэлж байна.Үүний дотор АПЕК-ийн бусад эдийн засаг руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар өссөн бол импорт нь 29.1 хувиар нэмэгдэж, экспортын өсөлтөөс 6.5 нэгж хувиар илүү гарчээ.
Энэ нь улсын нийт гадаад худалдааны өсөлтийн хурдаас 5.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт бөгөөд нийт импорт, экспортын 60.4 хувийг эзэлж байна.Үүний дотор АПЕК-ийн бусад эдийн засаг руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар өссөн бол импорт нь 29.1 хувиар нэмэгдэж, экспортын өсөлтөөс 6.5 нэгж хувиар илүү гарчээ.Улс орон, бүс нутгаар нь авч үзвэл, эхний 10 сарын байдлаар манай улсын АПЕК-ийн бусад 20 гишүүн эдийн засгийн 14-тэй нь хийсэн гадаад худалдааны эргэлт хоёр оронтой тоогоор өсжээ. Тухайлбал, БНСУ, Вьетнам, Перу улстай хийсэн худалдааны өсөлт тус бүр 30 хувиас давсан байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр нь авч үзвэл, эхний 10 сарын байдлаар манай улсын АПЕК-ийн бусад гишүүн эдийн засагтай хийсэн цахилгаан, механикийн бүтээгдэхүүний худалдааны эргэлт 16.02 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар өслөө. Энэ нь тус бүсийн гишүүн эдийн засгуудтай хийсэн гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 59.2 хувийг эзэлж байна.
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
