Олон улсын эрүүл мэндийн 70 дахь удаагийн хуралд оролцсон Хятадын төлөөлөгчдийн хэсгийн дарга, Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны дарга Ли Бинь энэ сарын 21-нд Женев хотноо хэлэхдээ:
- Энэ он Хятад улсын Эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааны "Сайн жил" байна гэж хэллээ.
Ли Бинь сурвалжлагчидтай уулзах үеэр энэ оны 1-р сард Хятадын Засгийн газар болон ДЭМБ "БНХАУ-ын Засгийн газар ба ДЭМБ-ын "Нэг бүс нэг зам" эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Дөрөвдүгээр сард Хятад, Африкийн эм бэлдмэл, эрүүл мэндийн хамтын ажиллагааны сайдын хэмжээний хурал Өмнөд Африкт нээгдэж, Хятад улс Малави зэрэг Африкийн орнуудтай холбогдох хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. 5-р сард "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум Бээжинд нээгдэж, "БНХАУ-ын Засгийн газар ба ДЭМБ-ын "Нэг бүс нэг зам" эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд гарын үсэг зурсан тухай танилцуулав.
Тэрээр мөн:- Энэ оны 7-р сард Хятад улс Тяньжинд БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хурал болон уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн дээд хэмжээний хурлыг хуралдуулна. 8-р сард Хятад улс мөн Бээжинд "Нэг бүс нэг зам" ба "Эрүүл мэндийн торгоны зам" дээд хэмжээний семинар зохион байгуулж, олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний тухай хамтдаа хэлэлцэх болно гэсэн байна.
