ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны XIII бүгд хурал 2026 оны 11-р сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Хөххотод боллоо.
Бүгд хурлыг ХКН-ын ӨМӨЗО-ны Намын Хорооны Байнгын Хороо даргалсан бөгөөд ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Нарийн бичгийн дарга Ван Вэйжүн үг хэлэв.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Нарийн бичгийн дарга Ван Вэйжүн 11-р сарын 17-нд ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны XIII бүгд хурыг даргалж үг хэлэв
Бүгд хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хурлыг Хөххотод 2026 оны 11-р сарын 27-ны өдрөөс хуралдуулахаар тогтов.
Бүгд хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Нарийн бичгийн дарга Ван Вэйжүнгийн хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцэв.
Бүгд хурлаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Улаанцав хотод ажиллах үеэр хэлсэн чухал үг, өгсөн зааврын үзэл санаа болон ХКН-ын ХХ сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын тогтоолыг гүнзгийрүүлэн суралцаж, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн чиглүүлэв. Мөн тус хурлаар “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Улаанцав хотод ажиллах үеэрээ хэлсэн чухал үг, өгсөн зааврын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх тухай ӨМӨЗО-ны Намын хорооны тогтоол” болон “ХКН-ын ХХ сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх тухай ӨМӨЗО-ны Намын хорооны тогтоол”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Бүгд хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хуралд өргөн барих тайланг хэлэлцэж баталсан бөгөөд ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн Сахилга бат шалгах комиссын ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хуралд өргөн барих ажлын тайланг хэлэлцэж баталсан байна.
Мөн уг хоёр тайланг ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хуралд өргөн барьж хянуулахаар тогтосон байна. Бүгд хурлаар Ван Вэйжүн хоёр "тогтоол (Хэлэлцэх төсөл)" болон ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хуралд өргөн барих тайлангийн төслийг тайлбарлав. Ван Зьлянь ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн Сахилга бат шалгах комиссын ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хуралд өргөн барих ажлын тайлангийн төслийг тайлбарлав.

ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны XIII бүгд хурал 2026 оны 11-р сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Хөххотод боллоо
Бүгд хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны XI сонгуулийн хорооны XII бүгд хурлаас хойших ӨМӨЗО-ны Намын хорооны Байнгын хорооны ажлыг өндрөөр үнэллээ. Мөн ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI их хурлаас хойших таван жилийн ололт амжилт болон XI сонгуулийн Сахилга бат шалгах комиссын ажлыг тус тус нэгтгэн дүгнэв.
