
Англи улсын хамгийн алдартай язгууртны дунд сургууль Eton College 3 дугаар сарын 13-ны өдөр "Daily Mail” сониноор сургуулийнхаа хоолны газраа танилцуулсан байна.


Eton College-д суралцаж байгаа хүүхдүүд хааны язгууртны амьдралыг өнгөрөөдөг бөгөөд Англи улсын уламжлалт хоол хүнс болон Хятад хоол, Мароккогийн хоол зэрэг гадаад улсын хоол хүнсийг үргэлж хэрэглэдэг гэнэ. Гэсэн хэдий ч, олон нийтийн сургуультай харьцуулахад жил бүрийн 340 мянган юаний сургалтын төлбөр үнэхээр хүнийг гайхшруулах юм.


Eton College нь Англи улсын хамгийн сайн дунд сургууль хэмээн алдаршсан бөгөөд Henry VI 1440 онд байгуулсан аж. Уг сургууль нь Англи улсын 20 гаруй ерөнхий сайд, яруу найрагч Percy Bysshe Shelley болон эдийн засагч John Maynard Keynes зэрэг нэр алдаратай хүмүүсийг хүмүүжүүлсэн байна.








Eton College
