solongonews
Хятадын УЗЕН-ийнхэн МУ-д хүмүүнлэгийн тусламжийн арга хэмжээ зохион явуулж байна
2017-09-28 01:32
Хятадын УЗЕН-ийнхэн МУ-д хүмүүнлэгийн тусламжийн арга хэмжээ зохион явуулж байна

МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хүсэлтийн дагуу, Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэгээс Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэг гадаад тусламжийн эмчилгээний ангиа МУ-д илгээж, 9-р сарын 25-наас эхлэн нийслэл Улаанбаатар хотноо “Тэнгэрийн элчийн аялал--‘Нэг бүс нэг зам’-ийн хүрээнд хүнд өвчинтэй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа” арга хэмжээг зохион явуулж байна.

25-ны үдээс хойно, уг эмчилгээний ангийн эмч нар нийслэл Улаанбаатар хот дахь МУ-ын Клиникийн Нэгдсэн Гурвадугаар Эмнэлэгт зүрхний төрөлх гажиг согогтой хүүхдэд оношилгоо шинжилгээ хийх зэрэг эмчилгээний тусламж үзүүлж, уг арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны үүрэг гүйцэтгэгч Ян Чиндүн, Хятадын Улаан Загалмайн Сангийн зөвлөлийн оролгч дарга, Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэгийн гадаад тусламжийн эмчилгээний ангийн ахлах Лю Шуаньгүө, Бээжин хотын Аньжэнь Эмнэлэгийн захирал, гадаад тусламжийн эмчилгээний ангийн мэргэжилтний хэсгийн ахлах Вэй Юншян болон гадаад тусламжийн эмчилгээний ангийн бүх бие бүрэлдэхүүн жич МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэг, МУ-ын Клиникийн Нэгдсэн Гурвадугаар Эмнэлэгийн уирдлага, эмч нар нийт 40 шахам хүн оролцов.

МУ-д ажиллах хугацаандаа, Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэгийн гадаад тусламжийн эмчилгээний ангийнхан МУ-ын эрүүл мэндийн байгууллага, МУ-ын Улаан Загалмайн Нигэмлэгийн туслалцаатайгаар нийслэл Улаанбаатар хот дахь зүрхний төрөлх гажиг согогтой 0-ээс 14 насны хүүхдэд оношилгоо шинжилгээ хийж, эмчилгээний тусламж үнэ төлбөргүйгээр хангах болно.

Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэгээс энэ удаа “Тэнгэрийн элчийн аялал--‘Нэг бүс нэг зам’-ийн хүрээнд хүнд өвчинтэй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа” арга хэмжээг өвчинтэй хүүхдийн талаар мэдээлэл авах, оношилгоо шинжилгээгээр дамжуулан, тэдгээрийн дотроос 100 хүүхдийг сонгон БНХАУ-д аваачиж, тэдэнд үнэ төлбргүйгээр мэс засал хийж өгөхөөр зэхэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг эмчилгээний ангийнхан нийслэл Улаанбаатар хотноо нэг долоо хоног ажиллах юм байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл