solongonews
Нуур амгалан бол нугас амгалан
2017-07-20 21:30
Хятад, Монголын 800 гаруй цагдаа нар 2015 оны 9-р сарын 10-ны өдөр Эрээн хотод чуулж, “Эрэлхэг бүргэд-2015” Хятад, Монголын хил нутгийн цагдаа нарын хамтарсан сорилт хийсэн байна.

    Сүүлийн жилүүдэд Өөртөө Засах Орны Цагдаагийн байгууллага Монгол, Орос улстай хиллэж байгаа бүс нутгийн цагдаагийн байгууллагын удирдлага харилцан айлчлах, тогтсон хугацаатайгаар уулзалт хийх, цагдаагийн салбарын солилцооны үйл ажиллагаа өрнүүлэх, хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэн, харилцан дэмжиж, харилцан туслалцаж, харилцан суралцахаар гол онцлогоо болгосон улс дамнасан цагдаагийн хамтын ажиллагааны систем бүрдүүлэв.

Урадын дунд хошуу Монгол Улсын Өмнөговь аймагтай хиллэдэг бөгөөд бүх орны чухал хуурай замын хилийн боомт болох Ганцмод хилийн боомт тус хошуунд байдаг. Хятад, Монгол хоёр улсын эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжихийг дагаад хилийн боомтын арилжаа өдрөөс өдөрт нэмэгдэн хөгжиж, гэмт хэргийн гаралт ч багассан байна. Үүнд чиглүүлэн Урадын дунд хошууны Цагдаагийн байгууллага тусгайлан Хятад, Монголын цагдаагийн талын уулзалтын тасаг, цагдаа нарын ажлын хамтралцаа, солилцооны уулзалтын газар, цагдаагийн клуб гаргаж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар ба харьяа 9 сумын Цагдаагийн газартай нягт харилцаа холбоо байгуулан хамтдаа хилийн нутийн аюулгүй байдлыг хамгаалж байна.

Өвөр Монгол орон 2400 километр хилийн шугамтай бөгөөд зүүн хойд бүс нутаг, умард бүс нутаг, баруун хойд бүс нутгийг сундалж байдаг. Өвөр Монголын Цагдаагийн байгууллага зүүн хойд, баруун хойдын цагдаагийн газруудтай хамтын ажиллагаа байгуулж, олон салбарт хамтран ажиллах болсон юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл