Хятад-Лаосыг холбосон төмөр зам саяхан бүрэн тавигдаж дууссанаар тус төмөр зам хөдөлгөөнд орох эцсийн шатанд ороод байна. "Өмнө нь төсөөлж ч чадахгүй байсан ч өдгөө мөрөөдөл минь биелж байна", "Галт тэргэнд суумаар байна" хэмээн Лаосын иргэд баярлаж догдолсон сэтгэлээ илэрхийлж байлаа.

Хятад Лаосын төмөр замын Ганланбагийн гүүр
Зургийг: Синхуа агентлаг Хө Чао

Лаосын хойд хэсгийн үзэмж
Зургийг: Синхуа агентлаг Тан Ин

Хятад, Лаосын найрамдлын хонгил дахь хоёр улсын хил
Зургийг: Синхуа агентлаг Цао Аннин

Хятад-Лаос төмөр замын эцсийн шугам нэвтэрлээ. Үндэсний хувцастай Лаос бүсгүйчүүд ёслолын үеэр дурсгалын зураг татаж байгаа нь /09-р сарын 22-ны өдөр/
Зургийг: Синхуа агентлаг КайЧяо

Лаосын сурагч /Сун фэн/ Хятад багш Вэй Сунтаогоос галт тэрэг жолоодохыг сурч байгаа нь

Хятад, Лаосын чиглэлийн төмөр замын Манмушугийн хонгилын гарц дээр эцсийн 500 метрийн шугамыг байрлуулснаар Хятад-Лаосын чиглэлийн төмөр замын бүх шугам тавигдаж дууслаа /10-р сарын 12-нд/

Юүнь Нань мужийн Ши Шуан Бань На нутаг дахь Хятад-Лаосийн төмөр зам
Мянган километр урт газар авсан энэхүү төмөр зам нь Күньмин хотоос эхэлж, Мө пань уул, Айлао уул, Юаньжян мөрөн, Бабянь мөрөн, Ланцан мөрөн зэргийг туулан, Хятад-Лаосын төмөр замын найрамдлын хонгилоор дамжин Лаос руу нэвтэрч, эцэст нь Лаосын нийслэл Вьентьянд хүрнэ. Энэхүү найрамдал, шинжлэх ухаан, технологи, ногоон, нээлттэй төмөр зам нь хөдөлгөөнд орсны дараа Хятад, Лаосын ард түмний хүсэл мөрөөдлийг тээж, уул, уулархаг нутгаар аялж, гялалзсан амжилтад хүрэх нь дамжиггүй юм.
