solongonews
Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв, хилийн чанадын юанийн зангилаа байр суурийг бэхжүүлнэ
2016-11-11 16:42
Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв, хилийн чанадын юанийн зангилаа байр суурийг бэхжүүлнэ.

Тун удалгүй нээх гэж буй Шэньжэнь Хонконгийн үнэт цаасны зах зээлийн наймааг харилцан холбох механизм нь Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв, хилийн чанадын юанийн зангилаа байр суурийг бэхжүүлж, Хонконг болон эх газар хөрөнгийн зах зээлийг харилцан холбоход шинэ хуудас нээх болно гэж  Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэньин 10-ны өдөр хэлсэн байна.

Тэрээр мөн өдөр "Шэнь Ган Тун-Эх газар Хонконгийн хөрөнгийн зах зээлийн чуулга уулзалт"-д оролцох үедэ, энэ нь Хонконгийн "Нэг улс хоёр систем"-ийн давуу талыг харуулж байна. Хонконг дотоод ч гэсэн, хилийн чандад ч гэсэн Хятадын олон улсын банк санхүүгийн төв болохоор барахгүй үүний зэрэгцээ дэлхийн Хятад банк санхүүгийн төв болохыг харуулж байна. Иймээс Хонконг дотоод гадаадын банк санхүүгийн зах зээлийн "супер харилцагч" болж байна гэжээ.

Шэньжэнь Хонконгийн үнэт цаасны зах зээлийн наймааг харилцан холбох механизм нь Шанхай Хонконгийн дараа хоёр газрын хөрөнгийн зах зээлийг холбох бас нэг механизм болсон байна гэжээ. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл