solongonews
Ван И, Таро Коно нар уулзав
2019-04-16 10:41
Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 04-р сарын 15-нд Бээжин хотноо Японы ГХЯ-ны сайд Таро Конотой уулзалт хийв.

Ван И: - Хятад, Японы харилцааг сайжруулах үйл явц эхний шатандаа байна. Хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн бичиг баримт болон хоёр орны тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтын дагуу салбар салбарын харилцааг эрчимжүүлэн, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг зөв гулдралд байлгахад хүчин зүтгэх ёстой. Хятадын тал Японы тал дээд зэрэглэлийн төлөөлөгчийн баг томилон "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцуулж буйд баяртай байна гэжээ.

Таро Коно: - Японы тал Япон, Хятадын улс төрийн дөрвөн бичиг баримтыг журамлан, Япон, Хятад хоёр орны хамтын ажиллагааны түнш байх, харилцан дайсагнахгүй байх нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлэх болно гэжээ.

Хоёр тал мөн Японы сурагчдыг Хятадад суралцуулах, аялуулах тухай зөвшилцөв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл