solongonews
Хавар цагийн “Зүүн зүг зорчсон тэмдэглэл”
2018-07-06 10:36
Хавар цагийн “Зүүн зүг зорчсон тэмдэглэл”

1987 оны 09 дүгээр сард анх Бээжинд сурахаар ирсэн Жордан улсын сурагч Алфате гудамжаар дугуй унасан хүний урсгалыг хараад “Дугуй унах уралдаан” гэж бодсон байна. Он жил усны урсгал мэт хурдтай өнгөрч, өдгөө хил дамнасан бизнесмен болсон Алфате тус жилийн тэрхүү байдлыг огт мартаагүй байлаа. Хятад улсын эх газар дээрх том өөрчлөлтийг гайхахын зэрэгцээ өөрөө Хятад улсын “Хаврын урсгал”-д амжсандаа маш их баяртай байв.

Алфатетай адил Хятад улсын өөрчлөлт нээлтийн явцад урсгалыг даган урагшилсан Ойрх Дорнодын хүн бас олон бий. Тэд өөрчлөлтийн хаврын урьхан салхийг даган хүрэлцэн ирцгээж, Хятад улсын хөгжилд оролцов. Тэд нээлтийн туршлагыг аваад буцаж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хуваалцана. Тэд 40 жил бичиглэсэн “Зүүн зүг зорчсон тэмдэглэл” нь хүний амьдралын гэрэл гялбаа болж, гэрэл цацарсан түүхийг гэрчиллээ гэж ойлгож мэдэв.

Аз хийморьтой Алфате

- 1987 онд би Бээжингийн дугуйн урсгалыг үзлээ. Одоо мөн хамтдаа эдлэх дугуйн урсгалыг олж харлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд би Хятад улсын эдийн засгийн маш том өөрчлөлтийг олж харлаа гэж Алфате ярив.

Алфате азтай хүн мөн. 1992 онд тэрээр Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийг төгсөв. Тэр жил нь яг Дэн Шяопиний өмнөд орноор ажиллаж байх үеэр ярьсан яриа нийтэлсэн үе байлаа. Өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хөгжлийг хурдасгах ажлыг тодорхойлсон Хятад улс яг “Дорнын салхи илбэхээр нүд дүүрэн хавар” болж, газар бүрээс өглөө үдшийг тэмцэн ажиллах цаг үеийн уур амьсгалыг ойлгож мэдэх ажээ.

Алфате эхлэнгүүтээ Хятад улсад хөрөнгө оруулсан гадаад улсын нэг аж ахуйн нэгжид ажиллаж байжээ. 3 жилийн дараа тэрээр найзтайгаа хамтран бизнес эрхэлж, албаны газар нээж, Хятад улсын хөнгөн аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэргийг Ойрх Дорнодын улсуудад гаргав. 2000 оны сүүлээр Алфате Хятад улсын найзтайгаа хамтарч машины тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ Хятад улсын үйлдвэрлэлийн шугамыг Ойрх Дорнодод гаргав.

Өнөөдөр Алфате Арабын худалдаачны форум (Хятад улс)-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болж, хэд хэдэн арилжаа худалдааны санхүүжүүлэгчийн компани байгуулж, үргэлж Жордан болон Хятад улсын Гуан Жөү , И Ү хотын хооронд ирж явах болжээ.

Мухардлаас гарсан Кербаш

Мөн 1992 он байлаа. 26 настай Турк хүн Мүлате· Кербаш Хятад улсад анх удаа иржээ. Алфатегаас өөр нь тэрээр төрөл угсааныхаа яруу алдар болон өвөг дээдсийнхээ суурилсан үйлсийг авч Хятад улсад ирсэн байв.

1966 онд Кербашийн эцэг болон авга нь хамтдаа Арүмү цахилгаан хэрэгслийн компани байгуулж, гол төлөв жижиг цахилгаан хэрэгслийг зарж байв. Турк улсад үйлдвэрлэж, Европ тивийн зах зээлд хандуулжээ. 90-ээд онд Арүмү компанийн бүтээгдэхүүн нь өрсөлдөх хүчгүй болж, маш олон Европ тивийн захиалгыг Хятад улсын компани авч, тэд урагшлан хөгжихөд хүнд болсноо мэдэв. Кербаш олон арван сэжиг, компанийн ирээдүйн тухай санаашралыг өвөрлөн Хятад улсад ирж хариулт хайв. Тэр ялангуяа тодорхой мэдэж авах гэсэн учир нь Хятад улсын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний давуу тал нь чухам хаана байгаад байв.

1992 онд Хятад улсад ирсэн аялал нь Кербашийн хувьд нэг удаагийн тархи толгойн шуурга юм. Энэ удаад тэрээр Хятад улсын эх газрын олон адил төрлийн аж үйлдвэртэй танилцаж, Хятад улсын тухайн үеийн хямд доор хүний хүчний өөрийн өртөг нь түүнийг маш гайхшруулав. Ийнхүү тэр Хятад улсын компанитай Европ тивийн зах зээлийг өрсөлдөхөөс Хятад улсын үйлдвэрлэлийн төрлийн давуу талыг түшиглэж Хятад улсын компанитай өрсөлдөөний дунд хамтдаа бойжих нь дээр гэж зориг шулуудав.

Тэр жил Арүмүний “Биеэ даасан бренд, биеэ даасан зураг төлөвлөгөө, Хятад улсад үйлдвэрлэх” үйлдвэрлэлийн хэв загварыг хэрэглэж Хятад улсын компанитай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлэв. Тухайн үед энэ нь цөөн бус гадаад хөрөнгө оруулалтын компанийн Хятад улсад хөрөнгө оруулах гол хэлбэр загвар болж, үйлдвэрлэлийн өөрийн өртгөө бууруулж, зах зээлийн өрсөлдөх хүчээ дээшлүүлсэн байв.

- Энэ жилээс Хятад улс болон Ойрх Дорнодын улсуудын солилцоонд олон олон шинэ хандлага гарлаа. Бүх улсууд ‘Хятад улсын бүтээгдэхүүн’-ийг баяртай хүлээн авахаас үл барам,  ‘Хятад улсын бүтээгдэхүүн’-ийг илүү ихээр олж харах болов. Энэ нь Хятад улс яг үйлдвэрлэлийн том улсаасаа мэргэжлийн том улс руу шилжиж байгааг харуулж байна гэж Кербаш ярив.

Сэжиглэхгүй бат итгэсэн Кас

Хятад улсын өөрчлөлт нээлтийн тухай Ливан улсын эдийн засгийн зохион байгуулалтын нэр хүндтэй тэргүүлэгч Атенан· Кас хэлэхдээ:

- Өөрчлөлт нээлт нь Хятад улсыг бүх дэлхий тийш нээлт хийлгэснээр үл барам, Хятад улсыг дэлхийд чиглүүлэв гэсэн өөрийнхөө дүгнэлтийг өгсөн байна.

Кас энэ жил 88 настай. Өнгөрсөн 50-иад оны эхэнд Ливан улс болон Хятад улсын харилцаа байгуулагдаагүй үед Кас Хятад улстай арилжаа худалдааны үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 60 гаруй жилийн турш тэрээ 50 гаруй удаа Хятад улсад ирж, Хятад улсын өөрчлөлт нээлтийн бүх хөгжлийн явцыг олж харжээ.

Өөрчлөлт нээлт бол ХКН-ын хамгийн алсын харцтай стратегийн бодлогын сонголтын нэг нь хэмээн Кас Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрээр хэлэхдээ:

- Өнөөдөр Хятад улс дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болон хөгжиж, олон улсын арилжааны гол зах зээл болжээ. Хэрвээ Хятад улсын зах зээл байхгүй бол нэгэн улс алсалсан компани нь бүх дэлхийн стратегийн бодлоготой байгаад тооцогдохгүй юм гэв.

40 жилийн турш Кас Хятад улсын таваар болон Хятад улсын дүр төрх тэнгэр газрыг донсолгом хувиралт гарсныг нүдээрээ үзэж, Ливан, Хятадын арилжаа тасралтгүй чангарсан, хүмүүсийн харилцаа тасралтгүй нягтарсан хөгжлийн явцыг гэрчлэхийн хамт оролцов. Түүний үзэж байгаагаар Хятад улстай арилжаа худалдаа хийх нь цагийн урсгал, Хятад улсын бүтээгдэхүүнийг худалдан авах нь мөн цагийн урсгал, Хятад улсын шинийг санаачлахыг сурах нь ч цагийн урсгал болно.

Хятад улсын өөрчлөлт нээлт үргэлжлэн ахихыг дагаад, Хятад улс болон Ойрх Дорнодын улсуудын хоорондох хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гарав. Өнөөдөр Иордан, Иран, Турк, Алжир зэрэг улсуудад Хятад улсын аж ахуйн нэгжийг олж харах юм. Хоёр тал хамгийн анхны бараа бүтээгдэхүүний хамтын ажиллагаанаас эхлэн өндөр технологийн цар хүрээний хамтын ажиллагаа хүртэл хийх болж, дахин хөгжлийн ойлголт болон шинийг санаачлах талын хамтын ажиллагаанд хүрэв. Дорно зүг харахуяа, Ойрх Дорнодын улсуудын олсон харсан нь алсын төсвөө бодит ахуй болгосон явдал байлаа.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл