
07-р сарын 27-нд Токиогийн олимпын наадмын 10 метрийн усанд үсрэлтийн эмэгтэйн хос төрөлд Хятадын тамирчин Жан Жячи, Чэнь Юйши нар түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Жан Жячи, Чэнь Юйшиэс нар шаргуу хөдөлмөр амжилт байгуулдаг гэж гадаадын хэвлэл мэдээллийнхний асуултад хариулж байлаа.

10 метрийн усанд үсрэлтийн эмэгтэй хос төрөлд Жан Жячи, Чэнь Юйши ямар ч алдаа гаргасангүйгээр амжилт байгуулж, Хятадын шумбалтын багийн энэ удаагийн олимпын наадмын хоёр дахь алтан медалийг авчирлаа. Энэ нь 2000 онд болсон Сиднейн олимпод хос хүний усанд үсрэх тэмцээнийг тохируулснаас хойш Хятад улс энэхүү төсөлд зургаан удаа дараалан түрүүлэв.
- Бид анх удаа олимпын наадамд оролцож байна. Бидний хамгийн том давуу тал бол нас залуу, сэтгэхүйн ачаалалгүйд байгаа. Усанд үсрэлтийн эрэгтэй хос төрөлд Хятадын тал алт аваагүй учраас бид авах ёстой. Миний сэтгэлд Хятад улсын усанд үсрэх тамирчид маш мундаг. Юуны өмнө бид ийм итгэлтэй байх ёстой бөгөөд дараа нь ердийн бэлтгэлийн хуримтлалд найдаж, шаргуу ажиллаж, ялагдашгүй баг болж чадна гэж Жан Жячи ярив.

15 настай Чэнь Юйшигийн хувьд бага наснаасаа улсын далбааг мандуулдаг байснаас олимпын наадмын үеэр шагнал гардуулах тайзнаас улсын далбааг мандуулах, улсын сүлд дууг сонсон яахын аргүй сэтгэл догдолж байлаа.
- Би бага наснаасаа улсын далбааг мандуулж, анги болон сургуульдаа хувь нэмэр оруулсан. Өнөөдөр би олимпын наадмын амжилт байгуулж, улс орондоо яруу алдар байгууллаа. Шаргуу хөдөлмөр л сая амжилт байгуулдаг гэж Чэнь Юйши ярив.
