solongonews
Метро ашиглах сургалт явууллаа
2021-05-20 10:51
Хөххотын Тусгай боловсролын сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд метро ашиглах сургалт зохион байгууллаа.

Хөххотын Тусгай боловсролын сургууль нь сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй гурван төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Хөххотын метроны 2-р шугамд цуглуулж, метро ашиглах сургалт зохион байгуулсан байна.

- Хөххотын тээврийн хэрэгслийн хөгжил шинэчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралтай нягт холбоотой байдаг. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглаж сургах нь манай сургалтын хөтөлбөрийн чухал хэсэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд дасан зохицох чадварыг улам сайжруулах зорилгоор бид цаашдаа нийгмийн практик үйл ажиллагааг илүү олон зохион байгуулах болно гэж Хөххотын Тусгай Боловсролын Сургуулийн захирал Фань Си ярилаа.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл