2022 оны Жүн Гуань Цүний форумын 18-нд болсон хэвлэлийн бага хурал дээрээс сурвалжлагч 2022 оны Жүн Гуань Цүний форум 11-р сарын 25-наас 30-ны хооронд Бээжин хотноо болох тухай ойлгосон байна. Тус форум нь дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн инновацын солилцоо, хамтын ажиллагааны үндэсний түвшний платформыг бий болгон, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, мэргэшүүлэх, брэндийг хийхэд гол анхаарлаа хандуулж, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, солилцоог шинэ түвшинд хүргэхэд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Энэ удаагийн форум “Нээлттэй хамтын ажиллагаа ба хамтаар хуваалцах ирээдүй” гэсэн гол сэдвийн дор зохиогдох юм. Дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгийн зочид, бизнес эрхлэгчдийг уг форумын янз бүрийн хэсгийн үйл ажиллагаанд татан оролцуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр удирдуулсан өндөр чанартай хөгжлийн шинэ замыг хамтдаа судлах зорилгоор параллель форум, үзэсгэлэн, технологийн үйл ажиллагаа, ололт амжилтын үзэсгэлэн, уралдаан тэмцээн, бусад дэмжих үйл ажиллагаа зэрэг 6 томоохон хэсэгт нийт 126 үйл ажиллагаа зохион байгуулагдана.
